ОХУ: Сүрьеэгээр өвчлөгсдийн тоо буурчээ | News.MN

ОХУ: Сүрьеэгээр өвчлөгсдийн тоо буурчээ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

ОХУ: Сүрьеэгээр өвчлөгсдийн тоо буурчээ

ОХУ: Сүрьеэгээр өвчлөгсдийн тоо буурчээ

ОХУ-ын Мэргэжлийн хяналтын албанаас мэдээлснээр тус улсад сүүлийн жилүүдэд сүрьеэгийн өвчлөл буурч байгаа бөгөөд 2017 оны байдлаар 100 мянган хүнд 48,1 тохиолдол бүртгэгдсэн байна.

Гуравдугаар сарын 24-нд дэлхий нийтээр Сүрьеэтэй тэмцэх өдрийг  тэмдэглэн өнгөрүүллээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд сүрьеэгээр өвчилсөн 10 сая хүн байгаагийн нэг сая илүү нь хүүхдүүд юм.

ОХУ-ын хувьд 100 мянган хүн тутамд ногдох сүрьеэгийн өвчлөл жил ирэх тусам буурч байна. Өмнө өгүүлсэнчлэн 2017 онд 48,1 тохиолдол байсан бол 2016 онд 53,2, 2015 онд 57,39, 2014 онд 58,97 тохиолдол бүртгэгдэж байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-26 182.160.3.162

эмийн чанар бас нөлөөлж байгаа. хяналтын хуучин тогтолцоогоо нураагаагүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж