Приморт уулын цанын бааз байгуулна

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

Приморт уулын цанын бааз байгуулна

Приморт уулын цанын бааз байгуулна

ОХУ дахь мөрийтэй тоглоомын бизнесийн гол оператор Tigre de Cristal компани “Приморье” нэртэй мөрийтэй тоглоомын төвийг Алс Дорнодод байгуулан ажиллуулж байгаа бөгөөд дараагийн ээлжийн төсөл болгон цанын баазыг байгуулах төлөвлөгөөтэй байгаа талаар Приморийн хязгаарын захиргаа мэдээллээ.

“Жи 1 Интертейнмент” компанийн захирал Стилианос Тсифетакисийн мэдэгдсэнээр Приморийн хязгаарт анх удаа байгуулагдаж байгаа мөрийтэй тоглоомын төвийн хөрөнгө оруулагчид хоёр дахь ээлжийн төсөл болох цанын баазын төслөө эхлүүлэхэд бэлэн болжээ.

“Манай удирдлага тоглоомын бус амралт, чөлөөт цагийн чиглэлийг хөгжүүлэх ирээдүйтэй гэж үзэн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтаа эхлүүлэх гэж байна. Энэ зун гэхэд амралт, зугаа цэнгээний төвийн эскиз зургийг гарган Приморийн хязгаарын удирдлагад танилцуулна” гэж Тсифетакис хэлсэн байна.

Цанын баазаас гадна гольфын клуб нээхээр төлөвлөжээ.  Ингэснээр жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой болох юм. Хятадын эх газарт амралт, чөлөөт цагийн томоохон төвүүдийг барьж ажиллуулсан туршлагатай Тайванийн хөрөнгө оруулагч энэ бизнест хамтрахаар болсныг бас дуулгасан байна.

“Приморье” казино нь 2015 оны намар ашиглалтад орсон. Приморийн хязгаарын захиргааны мэдээлснээр хоёр жилийн дотор энэхүү казино 1,2 тэрбум рублийн татвар төлжээ. Хоёр жилийн хугацаанд уг казиногоор 850 мянга орчим хүн үйлчлүүлсний 38 хувь нь гадаадын иргэд байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж