Холбооны зөвлөлийн хэсэг гишүүн ОХУ-ын парламентын доод танхимд цэргийн үүрэгтний үнэмлэхийг цахим болгох саналыг оруулжээ.
Цахим хэлбэрт шилжүүлснээр цэргийн үүрэгтний бүртгэл цэгцэрч сайжирна гэж тэдгээр гишүүн үзэж байна.
Эдгээр гишүүдийн санал нь ОХУ-ын Цэргийн алба болон цэргийн үүрэгтний тухай хуулийн 10 дугаар зүйлд хамаарч байгаа юм. Тэдний саналын дагуу хуульд өөрчлөлт оруулах санхүүгийн хүндрэл, техникийн шинэчлэл шаардахгүйгээр хийгдэх боломжтой гэж саналдаа тайлбарлажээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ