Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээнд ёкозүна Какүрюү М.Ананд 13 даваа, хоёр унаатайгаар түрүүллээ. Осака хотод болсон башёгийн сүүлийн өдөр буюу өчигдөр озэки Такаясү ёкозүна Какүрюүг давсан юм. Гэсэн ч Какүрюү өмнөх өдөр нь түрүүлэх болзлоо хангасан. Учир нь түүний араас нэхэж явсан Кайсэй гурван унаатай болсноор Какүрюүд өрсөлдөгч гараагүй юм.
Ёкозүна Какүрюү М.Ананд сүмогийн дээд зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүлж байна. Тэрбээр хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж байжээ. Энэ бол түүний гурав дахь түрүү юм. Үүнээс хойш Какүрюү дээд зиндаанд хүчтэй өрсөлдөөнийг үзүүлж байсан ч түрүүгээ нэмж чадаагүй байсан. Харин 2018 онд эхний башё болох өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэх боломж байсан ч тэмцээний сүүлийн өдрүүдэд баруун хөлийн шагайгаа гэмтээсэн. Улмаар башёгийн сүүлийн өдрүүдэд тааруу барилдаж, дараалан дөрвөн өдрийн барилдаанд ялагдан Гүржийн Точиношин түрүүлэх боломжтой болсон юм. Какүрюү башёг өнгөрөөгөөд хоёрдугаар сарын 1-нд мэс засалд орсон бөгөөд гуравдугаар сарын тэмцээнд аварга хүний хүч тэнхээг харуулан эзэн хааны цомыг дахин хүртлээ.
Хаврын башё гуравдугаар сарын 10-ны өдөр эхлэхэд дээд зиндаанд барилдаж буй 40 бөхийг Какүрюү М.Ананд тэргүүлсэн. Башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжих үед их хариуцлага ёкозүна Какүрюү М.Ананд ирсэн.
Башёгийн эхний өдрүүдийн барилдаанд озэки Гоэйдо, Такаясү, сэкивакэ Точиношин нарын бөхчүүд унаж эхэлсэн нь Какүрюүгийн хувьд том боломж байлаа. 12 дахь өдрийг хүртэл Какүрюү ганцаараа унаагүй тэргүүлж байсан. Тэгвэл түүнийг унагасан бөх бөл Гүржийн бөх Точиношин бөгөөд тэрбээр энэ башёг 10 даваатайгаар өндөрлүүллээ. Тэр дундаа аварга Какүрюүг давсан гүрж бөхийн хувьд ирэх тавдугаар сарын тэмцээнд озэки цолны төлөө барилдах бүрэн боломж нээгдлээ.
Какүрюү М.Ананд сүүлийн өдрүүдийн барилдаанд хянамгай барилдаж, башёд түрүүлэх болзлоо сүүлийн өдрийн барилдааныг хүлээлгүй хангаж, эзэн хааны цомыг дахин өргөлөө.
Манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров, Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар 9 даваа, 6 унаатайгаар башёг өндөрлүүллээ. Харин Араваши Э.Дөлгөөн 15 барилдаанаас ердөө хоёр даваа авчээ.
ЗОЧИН 2018-03-26 103.57.93.218
Үнэхээр даруухан бөх дөө. Цаашдаа ч түрүүлэх боломж бүрэн бий. Ганцхан зүйл зөвлөе. Хэзээ ч битгий шилдэж татах мэх хийгээрэй, урагшаа л явахдаа давдаг шүү.
Зочин 2018-03-26 202.70.34.130
даруухан сайхан монгол хүү дээ. Жудаг ёс сайтай. Дагваа шиг сагсуу гао биш ээ
Зочин 2018-03-26 103.10.23.89
Давгаа*аваг*мөнч*золбоотой*өөртөөн*итгэлтэй*байдагсан
Зочин 2018-03-26 202.21.111.98
Баяр хүргэе. Сумод орж ирсэн цагаас нь л нөхөр бид 2 манай хүү гэж байнга дэмждэг, сайн хүү байгаа юм. Сайн сайхныг хүсье.
Зочин 2018-03-26 64.119.26.244
Заа да, бусад аваргууд барилдааныг өнжсөн болохоор түрүүлэхгүй бол шившиг л дээ. Сүүлийн өдөр давчихсан бол сэтгэгдэл өөр байх байлаа. Өмнөх өдөр нь түрүүлэх болзлоо хангасан аварга хүн сүүлийн өдөр давахад юу саад болов? Аса, Хаку 2 шиг аагтай бай л даа.
Зочин 2018-03-26 103.26.192.190
Юун олон юм хуцдагийй. Хуухний ереесен гуя даахгуй амисгаа байгаадаа чи
зочин 2018-03-26 150.129.141.26
Баяр хүргэе сайн хүү.
Зочин 2018-03-26 122.201.23.99
Баяр хүргэе. Дараагийн башегаас эхлэн сумогийн утга учир нь болох жинхэнэ тулж барилдан ялдаг аварга байхаар бэлтгэл сургуулилтаа хийгээрэй.
demjigch 2018-03-26 103.9.90.130
bayr hurgie olon turuuleesei hicheegeerei
Зочин 2018-03-26 202.21.106.168
Заавал түрүүлж аваргынхаа нэрийг хамгаалах хариуцлагатай башё байлаа.Мундаг байна.Баяр хүргэе.Амжилт.Дахиж олон түрүүлээрэй.
Turuu 2018-03-26 27.123.214.113
Nudend dulaahan.tuluw zaluu shig haragddag yum…bayar hurgie
Зочин 2018-03-26 202.131.236.170
Түрүү бөх болж Монголын нэрийг авч гарсанд нь баяр хүргэе. Дахин барилдсан сүүлийн давааг авсан бол мөн ч гоё байлаа.
Зочин 2018-03-26 27.123.214.2
Даруухан залуу, гэхдээ барилдах үедээ Давгаа шиг байх хэрэгтэй.
Зочин 2018-03-26 202.179.30.194
Даруу төлөв сайн залуу шиг харагддаг
Зочин 2018-03-26 103.229.120.188
Amjilt Eruul Enhiig husie! Olon jil bidniige bayasgaarai!!!
Zochin 2018-03-26 103.9.88.210
Sain baina olon turuuleerei