Чуулганы завсарлагааны халуун улс төр | News.MN

Чуулганы завсарлагааны халуун улс төр

Хуучирсан мэдээ: 2018.03.25-нд нийтлэгдсэн

Чуулганы завсарлагааны халуун улс төр

Чуулганы завсарлагааны халуун улс төр

УИХ-ын чуулган завсарлахад улс төрийн халуун түр намждаг. Гишүүд нь тойрогтоо ажиллаж, тойргоо услахаар түр амралтаа авдаг. Гэхдээ энэ удаагийн намрын чуулганы улс төр завсарлах биш харин халуунтай байна. 


Хуурамч гарын үсгийн асуудалд АТГ цэг тавих уу?

УИХ-ын намрын чуулганы хаалтын үеэр нэр бүхий гишүүд “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга хүргүүлсэн. Асуулгад хариулт өгснөөс хойш “Жаст” группын Ш.Батхүүг цагдан хорьсноос эхлээд “Алтжин” группын Г.Алтан, Төрийн банкны захирал Д.Баярсайхан нарын дунд маргаан дэгдэв. Ерөнхий сайд асан С.Баяр Авлигатай тэмцэх газарт мөн байцаалт өгсөн гээд үйл явдал өрнөж байна. 

Хэдэн жилийн турш маргаан дагуулж буй энэ асуудалд одоо АТГ болон прокурорын байгууллага цэг тавих ёстой.

Мөн Монгол Улсын Засгийн газар Африкийн Стандарт банкинд төлөх мөнгөний асуудлаа цэгцлэх шаардлагатай. Учир нь “Жаст” группын төлж чадаагүй зээлийг “Эрдэнэт” үйлдвэр төлөх ёстой гэсэн шийдвэр Арбитрын шүүхээс гарсан. Хэдийгээр энэ асуудлыг аж ахуй нэгжийн хоорондын маргаан гэх боловч “Эрдэнэт” үйлдвэр Монгол Улсын өмч. Тиймээс Засгийн газар эс хүссэн ч өрийн асуудлыг “зохицуулахаас” өөр гарцгүй. Гэвч Ерөнхий сайд танхимын гишүүдтэйгээ орон нутагт ажиллаж байх хооронд Ш.Батхүүгийн хуурамч гарын үсэг ашиглан ‘Стандарт’ банкнаас авсан гэх өр өссөөр л байна.  

С.Баярцогт ба Оюутолгой

Биднийг “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаа эцэслэж амжаагүй байтал “Оюутолгой”-н асуудал хөндөгдөв. Ройтерс агентлагийн мэдээллээр Оюутолгойн гэрээг байгуулахад голлох үүрэгтэй ажилласан Сангийн сайд асан С.Баярцогт руу 8 сая евро шилжүүлсэн дансыг Швейцарын холбооны шүүхийн шийдвэрээр царцаасан тухай мэдээлэл Ардчилсан намынхныг түргэн авахуулав. 

Тус мэдээллийг үндэслэн Ардчилсан нам С.Баярцогт гишүүнийг намаасаа хөөж, Оюутолгойн гэрээг байгуулсан С.Баярын Засгийн газрыг шалгах шаардлага гаргав. Харин үүнийх нь хариуд С.Баярцогт мэдэгдэл хийсэн нь дуулианыг түр намжаагаад байна.

АТГ энэ асуудлыг Швейцарийн прокурорын байгууллагатай хамтран шалгаж байна гэдгээ мөн мэдэгдээд байгаа. 

Х.Нямбаатар шүүхийхэнтэй “дайн” зарлав

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ‘Цензургүй яриа’ нэвтрүүлэгт оролцохдоо өндөр орлоготой шүүгч (хүүхэд нь 500 сая төгрөгийн хадгаламжтай) байгаа тухай ярьсан. Шүүгч нар Х.Нямбаатар гишүүнийг баримт нотолгоогүй зүйл ярьж, нэр хүндэд халдсан учраас уучлал гуйхыг шаардсан ч гишүүн ч татгалзсан юм.

Ингэхдээ шүүгчдийн хууль бусаар хөрөнгөжсөн, авлига авсан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийн талаар өгсөн мэдээллийн эх сурвалж, баримт нотолгоог олон нийтэд ил болгож хууль сахиулах байгууллага, АТГ, прокурорт өгч шалгуулна гэдгээ хэлсэн юм. Үүнийх нь хариуд Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг шүүх, шүүгчийн хараат бус, бие даасан байдалд халдаж, хууль зөрчиж, ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж үзэж УИХ-ын гишүүн Х.Нямбаатарыг хуулийн байгууллагаар шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байна. 

Намрын чуулганы завсарлагаанаар өрнөсөн гол асуудал нь “Эрдэнэт”, “Оюутолгой”, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, шүүгчдийн хоорондын маргаан байлаа. Ирэх дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх хаврын чуулганыг нээнэ. Намрын чуулганы завсарлагаанаар халсан улс төр хаврын чуулганы эхлэлийг бүр ч халууруулах бололтой.

Ш.ЧИМЭГ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ӨВГӨН 2018-03-25 202.9.41.145

Иргэн гэдэг нэртэй хүн сэтгэгдэл бичжээ. Иргэн Та зөв л юм ярих хүн юм.Гэсэн ч ийм номын үгийг чинь одоо цагт "Комуун" гээд тоохоо байсан шүү дээ.Мань мэтийн хөгшид чамайг ура хашгираад дэмжинэ.Энэ ноход ёстойхуцаж өгнөө.Шал дэмий.Ийм томоотой хүний үг явахаа байсан шүү дээ.

Avatar

ЗОЧИН 2018-03-25 202.9.40.176

ШҮҮХИЙНХЭН НЯМБААТАРЫГ НАМНАХААР ШИЙДЭЭ ЮУ ???

Avatar

иргэн 2018-03-25 66.181.181.119

Шүүхийн шүүгчийн алдаа дутагдлыг хэлсэн нь шүүхийн хараат бус байдалд халдсан гэдэг ойлголт яриа бол буруу,харин шүүхийн шүүгчийн гаргах шийдвэрт ямар нэг байдлаар нөлөөлөх,тийм оролдлого хийх нь шүүхийн шүүгчийн хараатбус байдалд халдах,халдахыг оролдсон үйлдэл мөн,хуулийн энэ чухал заалтыг гуйвуулаж ерөөсөө шүүхэд хандсан болгоныг хараатбус байдалд халдлаа гэвэл юу болох вэ?

Avatar

Зөвлөгч 2018-03-25 202.70.36.14

энэ жаахан юмтай ам нь халахаараа эцгийгээ ч гүтгэж мэдэхээр амьтан байна лээ, эхлээд бодоод дараа нь ярьж байгаач, залуу хүн байж арай л өөр сэтгэмээр, хүний шидсэн чулуу болж энд тэнд унаад байх юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж