Wоrld Series Boxing-ийн шинэ улирал айсуй

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Wоrld Series Boxing-ийн шинэ улирал айсуй

Олон улсын сонирхогчдын боксын холбооноос “Дэлхийн боксын цуврал” буюу Wоrld Series Boxing тэмцээний 2011-2012 оны шинэ улирлын сугалааг саяхан гаргажээ. Өнгөрсөн улиралд гурван тив тус бүрт дөрвөн баг, нийт 12 баг хүч үзсэнээс багийн дүнгээр Францын “Парис Юнайтед” түрүүлсэн билээ. Тэгвэл энэ оны шинэ улирлын сезонд арай өөр хэлбэртэй явагдахаар болжээ.

Тухайлбал оролцох багууд тивээрээ ялгарахгүйгээр, холилдон шууд хоёр хэсэгт хуваагдан тулалдан хоёр группээс дөрөв, дөрвөн баг плей-оффт шалгарна. А хэсэгт Казахстаны “Астана Арланс”,  Оросын “Динамо Москва”, Италийн “Mилано Тандер”, БНСУ-ын “Похан Посейдон”, АНУ-ын “Лос-Анжелос Матадорс”, Энэтхэгийн “Mумбай” багууд оржээ. Харин Б хэсэгт Туркийн “Istanbulls”, Францын “Парис Юнайтед”, БНХАУ-ын “Бээжин Драгонс”, Азербайжаны “Баку Файерс”, АНУ-ын “Mайами Галлос”, мөн шинээр  Германы “Germany” багтсан юм. Багууд хэсгийнхээ учраануудтай өөрийн рингэнд болон өрсөлдөгчийн рингэнд нийт 10 тоглолт хийж, хэсэгтээ тэргүүлсэн дөрвөн баг дараагийн хасагдах шатанд үлдэнэ. Wоrld Series Boxing-ийн шинэ улирлын эхний тоглолт арвандүгээр сараас эхэлнэ.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж