
Тухайлбал оролцох багууд тивээрээ ялгарахгүйгээр, холилдон шууд хоёр хэсэгт хуваагдан тулалдан хоёр группээс дөрөв, дөрвөн баг плей-оффт шалгарна. А хэсэгт Казахстаны “Астана Арланс”, Оросын “Динамо Москва”, Италийн “Mилано Тандер”, БНСУ-ын “Похан Посейдон”, АНУ-ын “Лос-Анжелос Матадорс”, Энэтхэгийн “Mумбай” багууд оржээ. Харин Б хэсэгт Туркийн “Istanbulls”, Францын “Парис Юнайтед”, БНХАУ-ын “Бээжин Драгонс”, Азербайжаны “Баку Файерс”, АНУ-ын “Mайами Галлос”, мөн шинээр Германы “Germany” багтсан юм. Багууд хэсгийнхээ учраануудтай өөрийн рингэнд болон өрсөлдөгчийн рингэнд нийт 10 тоглолт хийж, хэсэгтээ тэргүүлсэн дөрвөн баг дараагийн хасагдах шатанд үлдэнэ. Wоrld Series Boxing-ийн шинэ улирлын эхний тоглолт арвандүгээр сараас эхэлнэ.