Ньюс хөтөч: Булган аймгийн иргэд АТГ-т хандаж мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Булган аймгийн иргэд АТГ-т хандаж мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Булган аймгийн иргэд АТГ-т хандаж мэдээлэл хийнэ

ХОТЫН ЦАГ АГААР

Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна.  Шөнөдөө 0-2 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.​​​​​​

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ 

10.00

  • Хөдөлмөр, Нийгмийн хамгаалалын яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй "Монгол Улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих" төслийн нээлт болно. Нээлтийн арга хэмжээ Holiday Inn зочид буудалд болно.

11.00

  • МУИС-ийн Номын сангийн 5 давхарт МУИС-ийн ахмад багш нарын анхдугаар чуулган болно. Чуулганд МУИС-ийн захирал, удирдлагууд болон 150 гаруй ахмад багш оролцоно. Чуулганаар МУИС-ийн 75 жилд ахмад багш нарын оруулсан хувь нэмэр, цаашдын ажлын төлөвлөгөө, зорилт, ахмад багш ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг өрнүүлнэ. Холбоо барих утас: 99002019

11.30

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд монгол бичгийн хэрэглээ, түүнд тохиолдож буй асуудлын талаар олон нийтийн ТББ-ууд хамтарч хэвлэлийн бага хурал хийнэ.

12.00

  • ‘Зууны мэдээ’ сонины Үндэсний мэдээллийн төвд Булган аймгийн иргэд Улсын дээд шүүхийн нэр бүхий шүүгчийн хөрөнгийн эх үүсвэрийг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

ЭНЭ ӨДӨР МОНГОЛЫН ТҮҮХЭНД 

1934.03.26 Улаанбаатар хотын төв цахилгаан комбинат /I цахилгаан станц/ ашиглалтад оров. 2500 квт хүчин чадалтай.
1956.03.26 БНХАУ,ЗСБНХУ, Албани, Болгари, Унгар, БНХГУ, БНАСУ, БНМАУ, Польш, Чехославок улсын төлөөлөгчид хамтран Москва хотноо цөмийн судалгаа хийж байв.
1958.03.26 БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройноос эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртэлх хэсэгт байгаа хоорондын хилийн тухай гэрээ байгуулав.
1963.03.26 БНХАУ-ын Засгийн газраас “БНХАУ болон БНМАУ-ын хилийн гэрээ”-г бүрэн эхээр нь нийтэд тунхаглав.
2006.03.26 Хятад Монгол талууд Рашаан-Сүмбэр боомтын хил орчимд гол дээгүүр гүүр барих асуудлыг хэлэлцэв.
2010.03.26 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргав.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж