Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа эх дэлхийдээ буцаж ирэв (1981.03.29) | News.MN

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа эх дэлхийдээ буцаж ирэв (1981.03.29)

Хуучирсан мэдээ: 2018.03.26-нд нийтлэгдсэн

ЭНЭ 7 ХОНОГ ТҮҮХЭНД

Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа эх дэлхийдээ буцаж ирэв (1981.03.29)

1912.03.30 Монгол Улсын хаан Жибзундамбаас хоёр улсын найрамдлын гэрээ байгуулах тухай Орос улсын хаанд бичиг илгээжээ. Уг бичигт “Монгол улсын эзэн хаан хичээнгүйлэн, Их Орос улсын эзэн, их баатар цагаан хаантны амгаланг эрэн, Их хаан танаас тусгайлан элчин сайд Кростовецийг мөхөс улсад илгээн найрамдлын гэрээ бичиг байгуулж, хоёр улс үүрд сайнаар найрамдан, энх түвшин жаргасугай хэмээснийг мөхөс улсын эзэн, түшмэл, лам, хар цөм нэгэн сэтгэлээр машид баярлаж амуй” гэж бичжээ.

1922.03.28 С.Буяннэмэхийн “Ойрхи цагийн товч түүх” буюу “Сандоо амбан” жүжгийг анх тогложээ.

1934.03.26 Улаанбаатар хотын төв цахилгаан комбинат /I цахилгаан станц/ ашиглалтад оров. 2500 квт хүчин чадалтай.

1956.03.26 БНХАУ, ЗСБНХУ, Албани, Болгари, Унгар, БНХГУ, БНАСУ, БНМАУ, Польш, Чехославок улсын төлөөлөгчид хамтран Москва хотноо цөмийн судалгаа хийж байв.

1958.03.26 БНМАУ, ЗСБНХУ-ын хооронд өрнө талдаа Асгатын давааны хярын оройноос эхлэн дорно талдаа Их Саяны нуруу хүртэлх хэсэгт байгаа хоорондын хилийн тухай гэрээ байгуулав.

1963.03.26 БНХАУ-ын Засгийн газраас “БНХАУ болон БНМАУ-ын хилийн гэрээ”-г бүрэн эхээр нь нийтэд тунхаглав.

1963.03.30 БНМАУ, БНХАУ соёлын хамтын ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурав.

1966.03.28 БНМАУ-ын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газрын төлөөлөгчид “БНМАУ БНХАУ хоёр улсын 1966 онд харилцан бараа нийлүүлэх хэлэлцээрийн протокол”-д гарын үсэг зурав.

1981.03.29 Дэлхийн 101 дэх, Монголын анхны сансрын нисгэгч Ж.Гүррагчааг эх дэлхийдээ буцаж ирж, монгол заншлаар сүү, хадаг барин угтав.

1988.03.31 БНМАУ-ын урлагийн баг Бээжин хотноо анхны тоглолтоо хийв.

1994.03.29 Хятад монгол Орос гурван улсын бүс нутгийн байгаль хамгаалах хамтын гэрээнд Улаанбаатар хотноо гарын үсэг зурав.

1996.03.30 Монгол Улсын БСШУЯ-ны сайд С.Төмөр-Очир Хятадад айлчилж, хоёр тал “Монгол-Хятадын 1996-2000 оны боловсролын солилцооны хамтын ажиллагааны төлөвлөгөө”-нд гарын үсэг зурав.

2006.03.26 Хятад Монгол талууд Рашаан-Сүмбэр боомтын хил орчимд гол дээгүүр гүүр барих асуудлыг хэлэлцэв.

2006.03.28 Дорноговь аймгийн засаг дарга Ж.Батсуурийн урилгаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Чэн Хэпин тэргүүтэй Эрээн хотын захиргааны төлөөлөгчид Дорноговь аймагт айлчлав. Энэ үеэр Дорноговь аймгийн 13 аж ахун нэгж хэлэлцээрт оролцов. Айлчлалын хугацаанд Чэн Хэпин болон төлөөлөгчид Эрээн хотын засаг захиргаа болон Монгол Улсын Дорноговь аймаг “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотын дарга Чэн Хэпин болон Монгол Улсын Дорноговь аймгийн засаг дарга Ж.Батсуурь нарын уулзалтын протокол”,”БНХАУ-ын Эрээн хот болон Монгол Улсын Дорноговь аймгийн найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр”, “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот болон Замын-Үүд боомт хот 2006-2007 оны найрсаг хамтын ажиллагааны хэлэлцээр” зэрэг баримтанд Замын-Үүд хотноо гарын үсэг зурав.

2006.03.29 БНХАУ-ын Хөлөнбуйр муж “гарц” нэртэй стратегийн бодлого хэрэгжүүлэн 60 сая гаруй юаний хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улсад бүтээгдэхүүн нийлүүлэлт нь 87 хувиас дээш хувьд хүрдэг төмрийн хоёр том уурхайн эрхийг эзэмших болов.

2010.03.26 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Нийтийн биеийн тамир спортыг хөгжүүлэх тухай зарлиг гаргав.

2011.03.28 Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо анхны хуралдаанаа хийв.

2012.03.28-04.01  Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ХБНГУ-д айлчлав.

2013.03.29 Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цаатан иргэдийн амьдралын түвшинг дээшлүүлэх талаар зарлиг гаргав

2014.03.31 Улсын нэгдүгээр төв эмнэлэгт Үүдэл эсийг шилжүүлэх эмчилгээг анх удаа хийж, анагаахын маш өндөр түвшний эмчилгээг Монголд нэвтрүүллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэмбээ 2018-03-26 202.9.41.52

гишүүн

Avatar

Зочин 2018-03-26 202.179.25.77

Монгол Улсын хаан Жибзундамбаас хоёр улсын найрамдлын гэрээ байгуулах тухай Орос улсын хаанд бичиг илгээжээ. Уг бичигт “Монгол улсын эзэн хаан хичээнгүйлэн, Их Орос улсын эзэн, их баатар цагаан хаантны амгаланг эрэн, Их хаан танаас тусгайлан элчин сайд Кростовецийг мөхөс улсад илгээн найрамдлын гэрээ бичиг байгуулж, хоёр улс үүрд сайнаар найрамдан, энх түвшин жаргасугай хэмээснийг мөхөс улсын эзэн, түшмэл, лам, хар цөм нэгэн сэтгэлээр машид баярлаж амуй” гэж бичжээ. Манай шинэ цагийн түүхчид маань Оросууд монголыг хятадад өгөх гээд хятадуудтай нууцаар хуйвалдаад л явсан гэдэг шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж