Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах уу? | News.MN

Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах уу?

Хуучирсан мэдээ: 2018.03.25-нд нийтлэгдсэн

Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах уу?

Пхеньян цөмийн зэвсгээсээ татгалзах уу?

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Пхеньяны удирдагч Ким Жон Ун нар уулзалт товлосноос хойш Хойд Солонгосын цөмийн үйл ажиллагаа буурч эхэлснийг ажиглагчид мэдээлж байна. Хойд Солонгос улсын цөмийн зэвсгийн туршилтын талбай Пүнге-ри талбайд гуравдугаар сарын дунд үеэс хойш цэрэг, техникийн тоо эрс цөөрч эхэлсэн талаар АНУ-ын мэдээллийн агентлаг онцолжээ. Гуравдугаар сарын 18-нд авсан хиймэл дагуулын зургаар газар доор туннел ухах  ажлыг гүйцэтгэж байсан цэрэг, ажилчдын тоо эрс буурсан нь ажиглагдсан аж. Хоёр орны төрийн тэргүүн ирэх тавдугаар сарын сүүлээр уулзахаар төлөвлөжээ.

Энэхүү түүхэн уулзалтаар Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулах асуудлыг хэлэлцэнэ.

Хойд Солонгос 2006 оны 10 дугаар сарын 9-нд зүүн хойд нутгийн Пүнге-ри цөмийн туршилтын талбайд анхны газар доорх цөмийн туршилтаа хийж байв. Харин өнгөрсөн онд зургаа дахь цөмийн туршилтаараа устөрөгчийн тэсрэх бөмбөг амжилттай туршсан хэмээн удирдагч Ким Жон Ун мэдээлсэн

. Харин АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтын үр дүнд Хойд Солонгос цөмийн зэвсгээс татгалзаж магадгүй гэх найдлага байна. Үй олноор хөнөөх цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээнд дэлхийн 190 орон багтдаг.  Уг гэрээ нь анх 1970 онд хүчин төгөлдөр болж байсан юм.

Хоёр Солонгосын харилцаа шат ахив

Өвлийн Олимпийн наадамд Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү охин Ким Ёо Жон биечлэн оролцсон нь хоёр орны харилцаа шат ахьсаны илрэл байв. Тэгвэл хоёр Солонгосын албаныхан ирэх дөрөвдүгээр сард ерөнхийлөгч Мун Жэ Ин болон удирдагч Ким Жон Уны уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүний зэрэгцээ Өмнөд Солонгосын хөгжмийн хамтлаг ирэх дөрөвдүгээр сарын 1-нд Пхеньянд тоглолт хийхээр бэлтгэж байна. Улмаар хоёр орны урлагийнхны хамтарсан тоглолт дөрөвдүгээр сарын 3-нд болох аж.

Хоёр Солонгосын засгийн газрын сайд нар ирэх пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 29-нд Панмунжонд уулзалт товложээ. Тэд Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин болон Пхеньяны удирдагч Ким Жон Ун нарын уулзалтыг хэрхэн зохион байгуулах нарийвчилсан асуудлыг хэлэлцэх аж. Энэ бол сүүлийн 11 жилийн хугацаанд хоёр Солонгосын сайд нарын түвшний анхны уулзалт юм. Уулзалтыг энэ сарын эхээр Өмнөд Солонгосын тусгай төлөөлөгчид Пхеньянд айлчлах үеэр товлосон аж. Тусгай төлөөлөгчдийг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун хүлээн авч уулзахдаа улсын аюулгүй байдал нь хангагдсан нөхцөлд цөмийн хөтөлбөрөө орхих бодолтой буйгаа цухас дурджээ. Түүнчлэн уулзалт, хэлэлцээ явагдаж байх хугацаанд өдөөн хатгасан үйлдэл гаргахгүй гэж амласан байна.

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-25 59.153.113.134

Ким эрийн тасархай гэдэгтэй санал нэг байна. Ертөнцийн нөгөө бөөрөнд байгаа Янкуудад азийн орнуудын хэрэг ер нь ямар хамаатай юм бэ. Эхнээсээ л бусдын газрыг дээрэмдэж үүссэн энэ орон дэлхийн харгис цагдаагийн үүргийг сайн дураараа гүйцэтгэхээс татгалзах ёстой. Хаана янкууд ирнэ, тэнд хагарал, тэмцэл, дайн дажин дэгдэж олон мянган хүний амь эрсддэгийг дэлхий хичнээн удаа харах юм.

Avatar

Тэрслүү эмээ 2018-03-25 27.123.214.107

Ким Чен Ун бол эрийн тасархай Түүнийг 100 хувь дэмжинэ Хойд Солонгос ер нь Солонгос нутаг бол Солонгосчуудын гишгэх газар шороо болохоос цагаач Янкуудын мөр гарах газар биш шүү дээ Индианчуудыг айлган сүрдүүлж газар нутгийг нь булааж суурьшчихаад тэднийг мөхөөж, одоо дэлхийг эзэгнэж зайдлах гэж тэмцэлдээд байгаа янкуудад хүн төрөлхтөн бид яагаад бууж өгөх ёстой гэж,,, Би дэлхийг удирддаг байсан бол тэднийг ёстой хазаартай морь шиг болгохсон Ким Чен Унтай хамтарч,

Avatar

Т1 2018-03-25 49.173.62.203

Хазаар чөдөр нь…ядаж дөртэй эсвэл ногттой байвал. …дөр ч худлаа

Avatar

зочин 2018-03-25 202.9.41.149

Ким Чен Ун бол "Эр хүн шиг эрвэлзэж,Эмээлтэй морь шиг дэрвэлзэж,Эхнэртэй лам шигшарвалзаж" байгаа залуу удирдагч. Энэ хүн, зэвсэггүй бол хүчгүй гэж мэдэж байгаа даа.Өөхсдөө цөмийн зэвсэгтэй байж хүнийг з****г барихыг хориглоно гэдэг түүхэнд байгаагүй асуудал.Орос зэвсэггүйгээр 2-р дайнд ялсан билүү? Өөрөө хутга барьчихаад,"Чи хутгаа хая.Тэгвэл зодолдоно" гээд байдаг гудамжны хулигаан ч байхгүй. Цөмийн зэвсэгтэй орны удирдагчид ичмээр байгаа биз.

Avatar

sasdfasf 2018-03-25 170.52.77.123

chiniiheer bol ene delhiin buh uls tsumiin zevsegtei boloh yostoi yum baina tiim uu

Avatar

Зочин 2018-03-25 64.119.24.89

Төрд нь хулгайчууд гарсан ямар монгол байгаа биш яг татгалзаж харагдаач.

Avatar

Зочин 2018-03-25 43.228.131.110

Алалц алалц . . . Холхон тэр далайдаа очиж байгаад алалц

Avatar

Зочин 2018-03-25 66.181.191.141

Хаха. Манай зөнөглөн хөгшин хонины насгүй коммунистууд одоо юу гэж шаацгааах гэж байна даа. АНУ ялна аа. Ямагт ялсаар ирсэн. Та нарын боддог дайн бол утга учиргүй тулалдах. Дайныг ЭЗ талаас нь хардаггүй малан зөнөглөн үхэрүд шүү. АААааахххххххааааххххахахахах. гах гах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж