Ардчилсан намын ротацийн буюу дотоод сонгуулийн санал хураалт өнөөдрийн 07.00 цагт эхэлсэн. Тодруулбал, АН-ын ҮБХ-ны 100 гаруй гишүүдээ шинэчлэхээр болсон. Харин ҮБХ-ноос Э.Бат-Үүл, Р.Амаржаргал, Да.Ганболд, Б.Баабар, Х.Тэмүүжин нарыг шахаж гаргасан билээ. Орон даяар болж буй тус намын дотоод сонгууль нэлээд бужигнаатай, зарим дүүргүүдэд зодоонтой болж байгаа бололтой. Баянзүрх дүүрэг дээр гэхэд л намын дотоод сонгууль одоо болтол эхлээгүй байгаа аж. Уг нь оройн 19.00 цагт сонгуулийн санал авах хугацаа дуусна. Учир нв төв намын удирдлагаас намын үндсэн дүрэм, журмаа зөрчсөнөөс үүдэн зарим дүүргийн Ардчилсан намын санал авах байруудад санал хураалтын ажиллагаа хийгдээгүй байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн намын гишүүд Офицеруудын ордон, Их засаг их сургууль, КТМС гэсэн байршлуудад санал өгөх байсан ч одоог хүртэл санал авч эхлээгүй байгааг дүүргийн АН-ынхан хэллээ.
Дотоод сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн гишүүдийг сонгуульд оролцуулах эрхийг хассан байна. Мөн дүүрэг дээр төв намыг төлөөлж байгаа хүмүүс дотоод сонгуульд өөр намын харъяалалтай хүмүүсийг нэр дэвшүүлж, санал өгөх эрхтэй гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхан шатны үүрүүддээ өгөөгүй байгаа аж.
Эх сурвалжийн мэдээлснээр, тус дүүргийн 11 дүгээр хорооноос дүүргийн намын хороонд нэр дэвшсэн н.Энхбаяр гэгч өөрийн эзэмшлийн 09 86 УБН дугаартай суудлын автомашинаар өрсөлдөгч болох Үндэсний Бодлогын хороонд нэр дэвшигч н.Хатанбаатарыг санаатайгаар дайрч гэмтээсэн бололтой. Дотоод сонгууль болохоос өмнө хэл амтай эхэлсэн тус нам эндээс харахад дотроо зөрчил ихтэй байгаагийн илрэл гэж хэлж болно.
Б.БАТ
Холбоотой мэдээ