Хоёр Солонгосын төрийн дээд түвшний албаныхан ирэх пүрэв гаригт буюу гуравдугаар сарын 29-нд Панмунжонд уулзахаар болжээ. Энэ уулзалтаар Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Ин, Пхеньяны удирдагч Ким Жон Ун нарын уулзалтын бэлтгэл ажлыг хэлэлцэх аж. Хоёр орны төрийн тэргүүн ирэх дөрөвдүгээр сард уулзахаар зэхэж байна.
Түүнчлэн Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ирэх тавдугаар сарын сүүлээр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөж буй юм.
Эх сурвалж: Reuters
Б.ТУЯА