Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яам, Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яам хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Цагдаагийн байгууллагын захиалгаар 2018-2019 оны хичээлийн жилд Оросын Холбооны Улсын Дотоод хэргийн яамны харьяа академи, их, дээд сургуулийн боловсролын бакалавр, магистрантур, докторантурын сургалтад элсүүлэн суралцуулах сонгон шалгаруулалтыг зарлажээ.
Тодруулбал,
- Удирдлагын академи-докторантур,магистрантур
- Москва хотын Их сургууль Эдийн засгийн аюулгүй байдал /бакалавр/,Сэтгэл судлал /бакалавр/
- Воронеж хотын цагдаагийн дээд сургууль Радио, техникч, сүлжээний системийн мэдээллийн аюулгүй байдал /бакалавр/ Угсралтын инженер /бакалавр/
- Орёл хотын цагдаагийн академи Авто замын техник, зохион байгуулалтын арга зүй /бакалавр/ Зам тээврийн гэмт хэргийн техникийн шинжээч /бакалавр/
- Красноярск хотын Сибирийн Их сургууль Хар тамхи, цахим гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр /бакалавр/
- Волгоград хотын академи Бэлтгэл анги Криминалистикийн шинжээч /бакалавр/
Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн иргэдэд тавигдах нийтлэг болон тусгай шаардлага
- Орос хэлний мэдлэгтэй байх,
- Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд “А”, “В” үнэлгээтэй суралцаж байгаа 25 хүртэлх насны сонсогч, оюутан болон ерөнхий боловсролын сургуулийг “А”, “В” үнэлгээтэй төгссөн, боловсролын ерөнхий мэдлэгийн шалгалтаар голч оноо 60 хувиас доошгүй төгссөн төгсөгч байх, Бие эрхтний болон нүүрний хэлбэр төрхийн илэрхий өөрчлөлт, гэмтэл согоггүй буюу бие бялдрын зөв хөгжилтэй байх,
- Биеийн ил харагдах хэсэгт сорви, шивээсгүй байх,
- Мэргэжлийн эмч нарын үзлэгээр орж албанд тэнцэх эсэх талаар дүгнэлт гарсан байх,
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэцийн болон хар тамхи, мансууруулах бодисын шинжилгээнд хамрагдсан байх,
- Ял шийтгэгдэж байгаагүй,
- Биеийн өндөр эрэгтэй 170 см, эмэгтэй 166 см-ээс багагүй байх зэрэг болзол шаардлагыг хангасан 17-25 хүртэл насны Монгол Улсын иргэн байна.
Бакалаврын сургалтад элсэхийг хүссэн алба хаагчдад тавигдах нийтлэг болон тусгай шаардлага
- Орос хэлний мэдлэгтэй байх,
- Эрүүл мэндийн үзлэгээр архаг өвчин, сэтгэцийн эмгэггүй нь тогтоогдсон байх,
- Цагдаагийн байгууллагад 3-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан, Албаны сахилга, ёс зүйн хувьд зөрчил, дутагдал гаргаж байгаагүй байх,
- Ял шийтгэлгүй байх гэсэн шаардлага тавьж байгаа юм байна.
Б.БАТ
Холбоотой мэдээ