Францын бүжгийн хос дэлхийн аваргын 3 дэх алтан медалиа хүртлээ | News.MN

Францын бүжгийн хос дэлхийн аваргын 3 дэх алтан медалиа хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.25-нд нийтлэгдсэн

Францын бүжгийн хос дэлхийн аваргын 3 дэх алтан медалиа хүртлээ

Францын бүжгийн хос дэлхийн аваргын 3 дэх алтан медалиа хүртлээ

Пёнчаны олимпийн наадмын бүжгийн хосын гол фаворитоор нэрлэгдэж байсан ч мөнгөн медаль хүртсэн Францын бүжгийн хос дэлхийн аваргаас 4 дэх алтан медалиа зүүлээ. Францын Габриэл Пападакис болон Гийом Сизерон нар Миланд хамгийн шилдэг нь байсан бөгөөд хоёр үзүүлбэртээ хоюуланд нь оноогоор тэргүүлсэн. Харин мөнгөн медалийг АНУ-ын хос хүртсэн бол хүрэл медалийг Канадын хосууд хүртжээ.

Бүжгийн хосын медалийн эзэд:

  1. Франц (Габриэл Пападакис/Гийом Сизерон) – 207.20 оноо
  2. АНУ (Мэдисон Хаббелл/Захарий Донохью) – 196.64 оноо
  3. Канад (Кэйтлин Уивер/Эндрю Поже) – 192.35 оноо

Миланы дэлхийн аваргад Пёнчаны олимпийн аварга Канадын алдарт хосууд болох Тесса Вертью болон Скотт Моир нар ирээгүй бол Пёнчаны олимпийн наадмын хүрэл медаль АНУ-ын хосууд мөн ирээгүй. Харин алтан медалийг хүртсэн Францын хосууд дэлхийн аваргаас 3 дахь алтан медалиа хүртэж байна. Тэд 2015, 2016 оны дэлхийн аваргын алтан медаль хүртэж өнгөрсөн онд Канадын алдарт хосуудад хожигдож мөнгөн медаль хүртэж байсан юм.

Б.Бямбабаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Anya 2018-03-25 27.123.214.107

3 дэх, 3 дахь гэдгээ ч ялгаж бичих чадваргуй сэтгуулч байх юм даа, нээрээ. Яана даа…

Avatar

Зочин 2018-03-25 66.181.160.35

"3 дэх" үү? "3 дахь" уу???

Avatar

Зочин 2018-03-25 76.16.107.225

bitgyyyyy kuutssss chiiiiii!!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж