Пёнчаны олимпийн наадмын бүжгийн хосын гол фаворитоор нэрлэгдэж байсан ч мөнгөн медаль хүртсэн Францын бүжгийн хос дэлхийн аваргаас 4 дэх алтан медалиа зүүлээ. Францын Габриэл Пападакис болон Гийом Сизерон нар Миланд хамгийн шилдэг нь байсан бөгөөд хоёр үзүүлбэртээ хоюуланд нь оноогоор тэргүүлсэн. Харин мөнгөн медалийг АНУ-ын хос хүртсэн бол хүрэл медалийг Канадын хосууд хүртжээ.
Бүжгийн хосын медалийн эзэд:
- Франц (Габриэл Пападакис/Гийом Сизерон) – 207.20 оноо
- АНУ (Мэдисон Хаббелл/Захарий Донохью) – 196.64 оноо
- Канад (Кэйтлин Уивер/Эндрю Поже) – 192.35 оноо
Миланы дэлхийн аваргад Пёнчаны олимпийн аварга Канадын алдарт хосууд болох Тесса Вертью болон Скотт Моир нар ирээгүй бол Пёнчаны олимпийн наадмын хүрэл медаль АНУ-ын хосууд мөн ирээгүй. Харин алтан медалийг хүртсэн Францын хосууд дэлхийн аваргаас 3 дахь алтан медалиа хүртэж байна. Тэд 2015, 2016 оны дэлхийн аваргын алтан медаль хүртэж өнгөрсөн онд Канадын алдарт хосуудад хожигдож мөнгөн медаль хүртэж байсан юм.
Б.Бямбабаяр