Шилдгүүдийн эзгүйд Натан Чен алтан медаль хүртлээ | News.MN

Шилдгүүдийн эзгүйд Натан Чен алтан медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2018.03.25-нд нийтлэгдсэн

Шилдгүүдийн эзгүйд Натан Чен алтан медаль хүртлээ

Шилдгүүдийн эзгүйд Натан Чен алтан медаль хүртлээ

Дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогч Италийн Милан хотноо уран гулгалтын 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн боллоо. Энэ удаагийн эрэгтэй ганцаарчилсан төрөлд сүүлийн 7 жил дэлхийн аварга цолыг хувааж хүртэцгээсэн Ю.Ханю, П.Чан болон Х.Фернандес наргүй тэмцээн болсон. Шилдгүүдийн эзгүй тэмцээнд АНУ-ын 18 настай залуу тамирчин Натан Чен түрүүлж аваргын алтан медаль хүртлээ. Мөнгөн медалийг Японы шилдэг тамирчин Шома Уно хүртсэн бол хүрэл медалийг Оросын Михайл Коляда хүртсэн байна.

Эрэгтэй ганцаарчилсан төрлийн медалийн эзэд:

  1. Натан Чен (АНУ) – 321.40 оноо
  2. Шома Уно (Япон) – 273.77 оноо
  3. Михайл Колядо (ОХУ) – 272.32 оноо

Алтан медаль хүртсэн Натан Чений өмнө гарах тамирчин Миланд байсангүй. Натан Чен богино үзүүлбэрт тэргүүлсэн бол чөлөөт үзүүлбэрт ч тэргүүлсэн. Тэгвэл олимпийн мөнгөн медальт Шома Уно богино үзүүлбэрт 5-р байранд орсон ч чөлөөт үзүүлбэртээ 179.51 оноо авч нийлбэр дүнгээр мөнгөн медаль хүртэх боломжтой болсон. Харин медалийн төлөө өрсөлдөх боломжтой байсан Хятадын Жин Боян нийлбэр дүнгээр дөнгөж 20, АНУ-ын Винсент Жоу 14, Оросын Дмитри Алиев 7-р байранд орсон. Ийнхүү Италийн Милан хотноо уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө.

Б.Бямбабаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж