Улаанбаатарын агаарын бохирдол аюулын харанга дэлдэж, өвлийн өвөлд өвчний үүр уурхай болж байгаа бол нийслэлчүүдэд заналхийлж байгаа дараагийн асуудал нь хөрсний бохирдол. Өнөөдрийн байдлаар 225 мянган өрх гэр хороололд амьдардаг бөгөөд тэд нүхэн жорлонг ашигладаг. Нэг хашаанд дор хаяж хоёр айл гээд багаар бодоход л 7 хүн амьдардаг гэж тооцвол энэ асуудалд анхаарал тавих цаг болжээ. Нүхэн жорлонгийн асуудал иргэдийн эрүүл мэндэд чимээгүй заналхийлсээр байгаа. Тиймээс салбарын яамнаас 2018 оны зургадугаар сарын 1-нээс хойш нүхэн жорлонг ашиглахыг хориглох шийдвэр гарчээ. Үүнтэй холбоотойгоор байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас орон даяар тусгай хамгаалалттай газар буй нүхэн жорлонгийн тооллого эхлүүлжээ.
Б.Бат
Холбоотой мэдээ