Уул уурхайн яамны албан ёсны сайтад тавьсан мэдээллээр 2018 оны эхний хоёр сарын байдлаар 2.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 207.2 (9.7%) тэрбум төгрөгөөр, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.6 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 162.6 (11.0%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүнд Уул уурхай, олборлох салбар 69.7% байна.
2018 оны хоёр сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 1.6 (69.9%) их наяд төгрөг, уул уурхай, олборлох аж үйлдвэр 1.4 (88.1%) их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд борлуулсан байна.
Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар, хураамж:
2018 оны эхний хоёр сарын байдлаар улсын төсөвт 353.7 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Үүнээс:
Алт 3.9 тэрбум төгрөг,
Нүүрс 121.7 тэрбум төгрөг,
Цайр 16.5 тэрбум төгрөг,
Зэс 192.2 тэрбум төгрөг,
Төмөр 5.6 тэрбум төгрөг,
Жонш 2.1 тэрбум төгрөг,
Бусад 11.8 тэрбум төгрөгт хүрээд байна.
Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 158.6 тэрбум төгрөг буюу 81.3 хувиар өссөн. Үүнээс:
Алт 1.0 тэрбум төгрөг буюу 35.8 хувь,
Нүүрс 65.6 тэрбум төгрөг буюу 2.2 дахин,
Цайр 7.8 тэрбум төгрөг буюу 90.4 хувь,
Зэс 76.5 тэрбум төгрөг буюу 66.2 хувь,
Төмөр 4.1 тэрбум төгрөг буюу 3.8 дахин,
Жонш 1.6 тэрбум төгрөг буюу 4.8 дахин,
Бусад 3.1 тэрбум төгрөг буюу 84.0 хувийг эзэлж байна.
Б.БАТ
Зочин 2018-03-25 103.229.121.3
Uul uurhai tusuv burduulehed heregtei ch ajliin bair oligtoi bii bolgosoggui. Tiimees ene ulsiig yaduurlaas gargii gevel ajliin bair iheer bii bolgodog hungun uildveruudee sain demjih hwregtei
Зочин 2018-03-25 103.229.121.3
Uul uurhai tatvar burduulehed chuhal uuregtei. Harin tsugluulsan tatvariig ni ulsturchid urdeg bolhooroo l demjij bgaa. Norway shig ulsturchid urdeggui. Niitiin umchilultei san baiguulval uul ni deer ene ulsad heregteide. Daan ch suvdag hulgaich ulsturchiduus ni tiim setgel garahgui
? 2018-03-25 66.181.160.35
Оюу толгой хэдийг төлсөн бэ?
Чук 2018-03-25 112.72.11.116
120 тэрбум төлжээ эхний 2 сарын байдлаар.
!!! 2018-03-25 103.26.194.106
Гэтэл манай эрэлхэг Эх орончид ОТ-г шалгаж, муусайн капиталистуудыг хөөж гаргах гэж байгаа биз дээ?!?!?