7 хоногийн дуулиан: Ройтэрс, С.Баярцогт, АН, бөхчүүд | News.MN

7 хоногийн дуулиан: Ройтэрс, С.Баярцогт, АН, бөхчүүд

Хуучирсан мэдээ: 2018.03.25-нд нийтлэгдсэн

7 хоногийн дуулиан: Ройтэрс, С.Баярцогт, АН, бөхчүүд

7 хоногийн дуулиан: Ройтэрс, С.Баярцогт, АН, бөхчүүд

Монголын улс төр эдийн засаг, нийгэмд дуулиан тасрахаа больсон. Өдөр бүр нэг бөмбөг тэсэрч, олон нийтийг гайшируулдаг болоод удаж байна. Улстөрчид нь ч, иргэд нь сенсааци, дуулиан дээр овоорох зуур улс орны эдийн засгийн хөгжил үзүүлэлт улам бүр алсарсаар л. Өнгөрч буй энэ долоо хоногт ямар дуулиан дэгдсэнийг тоймлон хүргэе.


Даваа: Ройтэрсийн мэдээ

Даваа гаригт Ройтэрс агентлагийн цацсан мэдээ Монголын улс төр, эдийн засагт “бөмбөг” тэслэв. Сангийн сайд асан С.Баярцогт болон Рио-Тинтотой холбоотой энэхүү мэдээлэл бүтэн долоо хонолгийн туршид хэвлэлийн бага хурлын сэдэв болсон юм. 8.2 сая евро С.Баярцогтод шилжүүлсэн Монголын иргэний дансыг Швейцарийн прокуророос битүүмжилсэн бөгөөд энэ мөнгө РИо-Тинтогийн авлига байж болзошгүй гэдгийг АТГ болон Швейцарийн хуулийнхан хамтран шалгаж эхэлжээ.

Мягмар: АН-ын шийдвэр

Энэхүү мэдээлэл олон улсын агентлагаар цацагдсаны маргааш буюу Мягмар гаригт Ардчилсан нам мэдээлэл хийж, С.Баярцогтыг гишүүнчлэлээсээ хөөж байгаагаа дуулгав. Үүнтэй холбоотойгоор АН-ын зарим гишүүд нүүр ном, олон нийтийн сүлжээгээр дамжуулан Ардчилсан намын удирдлагуудаас гаргасан шийдвэрийг шүүмжиллээ. С.Баярцогтод өөрийгөө хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх боломж олголгүй хөөсөн нь ардчилалын үндсэн зарчим биш гэх хүмүүс олон байсан бөгөөд энэ талаар АН-ыг төлөөлж О.Магнайн хэлсэн үг нь “Ардчилсан бол Үндсэн дүрэмтэй, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нэг жилийн өмнө Үндсэн дүрмийн хороо хуралдаж, Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг намын дээд байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдохтой холбоотой асуудал дээр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан. Үүнээс хойш намын Үндсэн дүрмийн хороонд өөрөө ирж, энэ асуудлаар тайлбар хийх бүтэн жилийн хугацаа байсан боловч тайлбар хийгээгүй. Энэ мэтээр хууль бус үйл ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож ажиллана”.

Лхагва: С.Баярцогтын тайлбар

Лхагва гаригт УИХ-ын гишүүн С.Баярцогт энэ асуудлаар мэдээлэл хийж, тайлбар өгөн юм. Тэрбээр Оюутолгойн гэрээ бол үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулсан, Хөрөнгө оруулалтын гэрээ сайн болсон гэдгийг онцлоод Рио-Тинтогоос авлига аваагүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн АН-ын гаргасан шийдвэрт харамсч буйгаа дуулгав. “Оюутолгой” төсөл бол гуравдагч хөрш буюу Канад, Австрали, Англиас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр эл төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж буй. Бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс л татвараа төлж, маш олон хүнийг ажлын байраар хангаж байна. Үүнээс гадна маш их хэмжээний нөү-хау, менежментийн туршлагыг Монголд авчирсан. Дэлхийд хоёрдугаарт бичигдэх том компани Монголд ажиллаж байгаа нь тэнд бизнес эрхэлж болох юм байна гэсэн итгэлийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн. Шууд мөнгөн дүнгээр үнэлж боломгүй энэ мэт олон зүйл бий. Бид цөөхүүлээ. Хоёр том улсын дунд оршдог бид эвтэй байхдаа л хүчтэй” гэсэн бол АН-ын хувьд гаргасан шийдвэрийг эмгэнэлтэй гэсэн юм. Түүний өгсөн тайлбар нь”Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдтэл хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол ардчилсан нийгмийн зарчим. Манай намын удирдлага ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намайг намаас хөөлөө. Надад Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын олон хүнийг сэхээтний төөрөгдөл, баруунтан, зүүнтэн гээд хэлмэгдүүлж байсан гашуун түүх санагдаж байна”

Пүрэв: Бөхийн өргөөг тойрсон хэрүүл

Үндэсний бөхийн холбооноос “Их эе” хуралын товоо зарласан бөгөөд үүнийг Л.Чинбат нарын хүмүүс эсэргүүцэн шүүхэд хандсан байна. Шүүх энэхүү хурлыг хууль бус гэсэн шийдвэр гаргаж, өдөртөө л ШШГЕГ-ын ажилтнууд бөхийн өргөөнд очин үймээн дэгдээлээ. Р.Нямдоржид бичиг өгөх гэсэн шийдвэр гүйцэтгэх ажилтнуудыг эсэргүүцэж, түүний хүү Н.Ганбаатар хувцсаа тайлсан зураг сошиалд мөн л багагүй дуулиан дэгдээв. Энэ асуудлаар ҮБХ болон Л.Чинбат нарын зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй юм. Юутай ч бөхчүүдийн хэрүүл олон нийтийн сүлжээнд талцал авчирлаа.

Бямба: Дархан аварга Б.Бат-Эрдэнэ бөхийг холбоог удирдана

Бямба гаригт Үндэсний бөхийн холбоо хурлаа хийж, шинэ тэргүүнээ сонголоо. Олон жил бөхийн холбоог ээлж дараагүй удирдсан гэх шүүмжлэлд өртсөн Р.Нямдорж энэ удаад ажлаа өгч түүний албыг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ удирдахаар болсон байна. Энэ хурлыг хууль бус гэж үзвэл Б.Бат-Эрдэнэ, Л.Чинбат нарын дунд тэмцэл өрнөх нь ээ.

Ийнхүү бүтэн долоо хоногийн турш дуулианаар амьсгалсан монголчуудад ирэх долоо хоногт хэн ямар сенсаациар бэлэг барих бол гэж. Эндээс харахад бид хийдэггүй, хэрэлддэг л ард түмэн бололтой.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-25 103.10.23.89

Нэгч*төг*Монголоос*ороогүй*гэн*үүГадаадын*тэжээвэр*нохой*минь
улин*хуцГаднийханы*шунаад*байгаа*тэр*ихЗэс*АлтБусад*дагалдах*
Үнэт*баялаг*хэнийг*вэ*ямар*их*үнтэй*баялаг*бэлээ
Хулгайч*луйварчин*нарын*бөхс*долоогчТэжээвэр*нохой*минь

Avatar

Зочин 2018-03-25 103.10.23.89

Оюун*толгойн*гэрээ*шудраг*бус*гэрээ*Гол*асуудар*гэрээ*харилцан*ашигтай*шудраг*
байх*юм-Монголчууд*газарын*баялгаа*тогтоож-үнлэх*түүндээ*тохирсон
хөрөнгө*оруулалт*авах*харицан*ашигтай*байх*хэрэгтэй*биш*үү
Монголд*ашигүй*хахууль**луйрварын*гэрээ*болсон*гэдэгийг*бид*чГадний
улс*оронч*тогтоогоод*байгаа*шүү*дээ

Avatar

Зочин 2018-03-25 66.181.179.194

Нэг ч төгрөг монгол талаас ороогүй юм бол газрын доорхи нь юу болж таарах вэ

Avatar

Зочин 2018-03-25 122.201.24.62

Баярцогт уул нь зөв л юм ярьж бн. Монголд тийм их ашигтайгаар өөрсдөөр нь нэг ч цент гаргуулалгүй газрын гүн дэх баялагыг нь гаргаад өгдөг нэг ч корпораци дэлхий дээр лав бхгүй. Юм үзээгүй ядуу сэтгэлгээтэй бид нэг л их хүн болгон нь баян болох юм шиг тэнэгтэж. Үхрийн чихэнд ус, зэс, алт алийг ч хийсэн сэгсрээд л хаячих юм.

Avatar

b*** doloogchee 2018-03-25 66.181.188.92

za bitgii buuraad baigaarai daa, 34 hubiig or chin chin mongoloos garch bgaa sh dee.ter chin zardalaa hudalaa bainga nemegdvvlj mongoliig orond oruulij bainaa..odoo hezee boltol ter oriig tolj duusah be 2037 ond ch dee..barag uurhai ter ved haagdaj magadgui shuu..

Avatar

Зочин 2018-03-25 150.129.143.137

Баярцогтоо ширэлсэн нүүртээ одоо боль ичиж амьдар! Чи монгол монголын ард түмэнд түмэн гай боллоо. Оюутолгойг хөдөлгөж га.ьяа байгуулсан гэж доромжлохоо болиод өгөө. Чамаас өөр хүн ОЮУТОЛГОЙГ хөдөлгөсөн бол өнөөдөр бид баян тансаг дэлхийд гайхагдсан баян улс бх блаа. ӨӨДГҮЙ ХҮН

Avatar

Зочин 2018-03-25 27.123.212.139

Энэ баагий нарын компаниуд мааш том дүнтэй олон жилийн гэрээнүүдийг нь авч ажил хийхэд л болношт. жинхэнэ авилга тэгж л явна шүү дээ. эрх биш шалгаж байгаа муу юмтай тэмцдэг нөкөдүүд мэдэж байгаа бгаа.

Avatar

bold 2018-03-25 103.10.22.27

баярцогт баяр 2 чинь оюутолгойн гэрээ зөв хиисэн толгойгоороо хариуцна гээд байсан биз одоо толгойгоо
өгөөхөөр ирсэн байлгуй

Avatar

Зочин 2018-03-25 27.123.212.136

БАЯРЦОГТ ХУЖААГ КОМАНДААР НЬ ЦААЗАЛАХ ХЭРЭГТЭЙ !!!

Avatar

АН гишүүн 2018-03-25 66.181.184.80

БЗД-г яагаад бусниулаад байнаа. Та нарыг дэмжиж гаргасны хариуд яагад өрлүү өшиглөж байна вэ? Пүрэвдаваа дарга Эрдэнэд саналаа өгөөрэй гэж биднийг уриалж бид та нарын төлөө саналаа өгсөн. Аятайхан байгаарай.

Avatar

Mongol 2018-03-25 103.10.23.215

Bayartsogt hugshiruh tusmaa hujaa gedeg ni medegdej bna. erliizuud hugshiruud ireheeree turh ni ulam ih ilerdeg…

Avatar

Зочин 2018-03-25 103.229.122.90

БААЯР. БАЯРШОГТ НАРЫГАА ОРОЙН ДЭЭД ОЧИРВААНИЙХАА ОРОНД ЗАЛЬЯА ӨГӨӨМӨР СЭТГЭЛТ БЯЛБАГАДОРЖИЙГАА БАЯН НАМСРАЙН ОРОНД ЗАЛЦГААЯ ДАА

Avatar

Зочин 2018-03-25 202.21.106.111

Гоё төсөл ч байсан Монголд ашигтай байвал гоё ш дээ. Татвар төлөх ,ажлын байр бий болгох нь аль ч төсөлд байх л ёстой. Тэр бол ашиг биш. Баярцогт үүнийг ашиг нь гэж яриад байх юм.

Avatar

harin ard tumen amidralaa mash ikh avch yavah gej zutgej bna 2018-03-25 106.130.203.63

ard tumniig teleelj erkh barij bgaa ged deer suuchaad harin buur gai bolood bna ….mereeree zutgej bgaa humuust anhaarahgui baihiin argagui urgeljiin dandaa buruu ishilsen sukh shig ymnuud hiiged baihar chin humuus durguitsej asuudaliig shiidej l taarna daa

Avatar

Зочин 2018-03-25 27.123.214.116

Монгол бөхийг хэн сонирходог вэ ? Тодорхой ашиг сонирхолтой хүмүүс. Эндээс ашиг олох гэсэн хэсэг бүлэг хүмүүс зохион байгуулж , найруулж тавьж буй жүжгийг ард олны нэгээхэн хэсэг тэдэнд итгэн үзэж, мөнгө цагаараа хохирч суух үед нь хараад харамсдаг.

Avatar

Зочин 2018-03-25 202.9.44.73

тэгэж бодож арай ч болохгүй дээ

Avatar

иргэн 2018-03-25 66.181.191.134

Авилга албан тушаалын хэрэгт холбогдсон адгын шаарыг албан тушаалд тавих болохоор л,албатай юм шиг МАН-ынх байдаг нь ямар учиртай юм бэ?хүн мундсан юм шиг заавал ийм юмнуудаа албанд зүтгүүлдэг нь өнөөх авилга,хандив,төрийн албыг үнэлэж зарсантай нь холбоотой байдаг юм бол уу?нээрээ явахаас нь өмнө шалгах нь зөв байхаа,Зочин чи хичнээн сар яригдаж байхад чимээгүй байж байж арай гэж нэг юм батлагдахаар нь энүүнийг ярьдаг нь ч юу билээ.

Avatar

Үнэн 2018-03-25 202.9.40.96

Бөхийн Холбоо авилгалд идэгдсэнээс болж бөхчүүд начины найраа, допинг зэрэгт холбогдох болсон. Ингээд бөхчүүдийн нэр хүнд унаж, хүмүүс найрааны бөх үзэх сонирхолгүй болж байгаа юм. Гэтэл Японд Сүмо бол маш нарийн сахилга баттай, шударга явагддаг учраас энэ олон зуун жил нэр хүндээ алдахгүй явж чадаж байна.

Avatar

Зочин 2018-03-25 202.21.109.157

Монгол бөх сонирхолгүй болсон. Нэг л их голийсон бүдүүн бөхчүүд спортын бие хаа хөгжил байхгүй өөхөн бөмбөгүүд ам мэхтэй хог шаарууд

Avatar

Зочин 2018-03-25 182.160.37.226

Р.Нямдорж Монголын бөхийн холбоог жинхэнэ гоё болгосон. ТББ -н хөгжил гэж юу байдгийг харуулсан том гавьяатай хүнийгээ тэнэг бөхчүүд нь зодчих гээд байх юм. Боловсрол хүмүүжил төлөвшил гэж юу вэ гэдгийг Нямдорж Данзан ….. нар харуулж чадсан. Баяр хүргэе.

Avatar

Бөхийн холбоо 2018-03-25 66.181.185.199

Нямдорж Данзан нар бол хийсэн юмтай улсууд шүү дээ
БатЭрдэнэ мэтийн улс төрчид аваад юу хийхэв дээ Устган алга болгоно доо өөр яахав…

Avatar

Зочин 2018-03-25 202.9.40.231

ELBEGDOPJ

Avatar

Зочин 2018-03-25 122.201.21.25

Вообще не надо голову морочить мистер Баяр .С ! С.Баярцогт , толгой даан "Оюутолгойн" Гэрээг байгуулж чадах уу ? Чадахгүй ! Ш.Батхүү , ГОК "Эрдэнэт" -ийг ганцаараа дур мэдэн гаднын Банканд барьцаалж чадах уу ? Чадахгүй ! Энэ 2 залууг ийм юманд түлхэсэн "Акул"-ыг шархадуулан байж барьж авах хэрэгтэй , магадгүй энэ 2 залуу огт буруугүй ч байж мэднэ дээ !

Avatar

зочин 2018-03-25 103.26.193.171

Бүрэн дэмжиж байна.сбаярыг хорихгүй яагаад байдаг юм бэ.сбаярцогтын авилга ганц от-оор зогсохгүй. Луйвардаж болох бүх гадаад дотоодын төсөлөөс луйвардсан.хятадын илүү технологтой хуавейг хүчээр болиулж ё.отгонбаяртай нийлж боловсролын яаманд zte-г оруулж асар том авилгыг хамтдаа авсан.ё.отгонбаярыг явахаас нь өмнө атг шалга.маш их юм гарна.энэ коментг бүү устга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж