Какүрюү М.Ананд түрүүлэх болзлоо хангалаа | News.MN

Какүрюү М.Ананд түрүүлэх болзлоо хангалаа

Хуучирсан мэдээ: 2018.03.25-нд нийтлэгдсэн

Какүрюү М.Ананд түрүүлэх болзлоо хангалаа

Какүрюү М.Ананд түрүүлэх болзлоо хангалаа

Японы мэргэжлийн сүмо бөхийн хаврын тэмцээнд ёкозүна Какүрюү М.Ананд түрүүлэх болзлоо хангалаа.

Какүрюү өчигдрийн барилдаанд озэки Гойдог давснаар 13 даваа, нэг унаатай болж өнөөдрийн барилдаанаас үл хамааран эзэн хааны цомыг хүртэх гэж байна.

Түүний араас хамгийн ойр даваатай яваа бөх бол маэгаширагийн 6-с барилдаж буй Кайсэй байсан. Какүрюү, Кайсэй нар 13 дахь өдрийн барилдаанд оноолт таарахад ёкозүна давснаар түүнээс хоёр даваагаар илүү болсон юм.

Ёкозүна Какүрюү М.Ананд сүмогийн дээд зиндаанд дөрөв дэх удаагаа түрүүлэх гэж байна.

Хаврын башёг ёкозүна Хакүхо М.Даваажаргал, ёкозүна Кисэносато нар өнжсөн. Тиймээс түрүүлэх магадлал өндөр бөх бол ёкозүна Какүрюү М.Ананд юм. Тэрбээр хамгийн сүүлд 2016 оны арваннэгдүгээр сарын тэмцээнд түрүүлж байжээ. Энэ бол түүний гурав дахь түрүү байсан. Какүрюү өнгөрөгч нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлэх боломж байсан ч тэмцээний сүүлийн өдрүүдэд баруун хөлийн шагайгаа гэмтээсэн. Улмаар башёгийн сүүлийн өдрүүдэд тааруу барилдаж, дараалан дөрвөн өдрийн барилдаанд ялагдан Гүржийн Точиношин түрүүлэх боломжтой болсон юм. Какүрюү башёг өнгөрөөгөөд хоёрдугаар сарын 1-нд мэс засалд орсон.

Хэдийгээр хаврын башёг хоёр аварга бэртлийн улмаас өнжсөн ч Какүрюү аварга хүний зангарагыг харуулан түрүүлэх болзлоо сүүлийн өдрийн барилдаанаас үл хамааран хангалаа.

Какүрюү өнөөдөр озэки Такаясүтэй барилдана.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс Ичиножёо А.Ичинноров 9 даваа, 5 унаатай болсон бол Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар 8 даваа авч тавин хувийн амжилтаа үзүүлж чадлаа. Харин Араваши Э.Дөлгөөн 2 даваа, 12 унаатай болжээ.

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Tf 2018-03-25

Hangaltgui barildlaa ozeki kaysitai.yalah ermelzelgui neg l sulhan barildlaa.gehdee turuulsend bayr hurgie

Avatar

Japan 2018-03-25 202.21.106.163

Bid nar gantshan turuulchiye tehuuu guujinaaaaa

Avatar

Зочин 2018-03-25 64.119.25.244

САЙН БАЙНА. АМЖИЛТ

Avatar

Зочин 2018-03-25 80.217.161.166

Ok shuu amjilt husie

Avatar

Зочин 2018-03-25 66.181.179.183

Юутай ч баяр хүргэе. Гэхдээ Ананд аварга их муу барилдаж байна. Дандаа азаар дэвжээн дотроо үлдсэн. Татдаг нэг муу зуршилтай юмаа. Үүнийгээ засахгүй бол хэзээ ч дахин түрүүлэхгүй. Ган эрдэнэ гэдэг 2 сугандаа онгорхой том хаалгатай хөмхийгөө зууж явдаг гар бүр алга болсон. Нэг аваргаа ольчихоод Монгол руу нь хөөлгөсөн. Тэр Баас нэртэй дуракт сайхан байгаа байх даа. Жаа жаахан онцгүй юм бичив уучилна биз ээ

Avatar

Зочин 2018-03-25 66.181.179.183

ҮРГЭЛЖЛЭЛ: Гэвч аварга маань маш гайхалтай сайхан ярилаа. Даруу зан нь түүнийг чимдэг. Татдагаа л больчих. Бяр хүч дутна гэж байхгүй.

Avatar

Татах чинь бас мэхний нэг хэсэг 2018-03-25 103.229.120.188

Баруун шанайндаа бэртэлтэй байгаа шvv дээ, 2 р сарын эхээр хагалгаа хийлгээд 3 сард тvрvvлж байна шvv дээ

Avatar

иргэн 2018-03-25 202.21.100.210

Ананддаа баяр хүргэе. Цаашид олон түрүүлэх боломж бүрэн бий шүү. Амжилт хүсье.

Avatar

болдоо 2018-03-25 202.179.25.171

сүүлдээ барилдаан нь их сайхан болж байх шиг санагдсан. баяр хүргэе, ананд аа

Avatar

Зочин 2018-03-25 103.57.95.55

Nutgiin avargadaa bayar hurgie

Avatar

Балт 2018-03-25

Ямар ядаргаатай юм вэ, нэг нь өнжихөөр нөгөө нь гарч ирээд түрүүлнэ. Энэ Монголчууд ер нь дийлдэхгүй нь ээ.

Avatar

зочин 2018-03-25 150.129.141.26

Баяр хүргэе , Мөнхоргилд мөн ч их ирээдүй байна даа өөртөө итгэлтэй жаахан чөлөөтэй барилдвал ч юм дуулгахаар харагдах юм. Ах нараасаа зөвлөгөө сайн ав.

Avatar

Зочин 2018-03-25 182.160.37.114

yamar ch baisan mongol hyn tyryyllee.kakyry-d tyryylsend bayar hyrgie.

Avatar

Зочин 2018-03-25 202.179.25.81

Чин сэтгэлээсээ баяр хүргэе Даруухан сайхан залуу. Маш сайн байна. Дэвжээний буланд очиж давс аваад эргэхдээ зүүн гар талруугаа биш, баруун гар тал руугаа эргэж байвал сайн юм шиг

Avatar

Зочин 2018-03-25 150.129.140.143

Сайн бна. Баярлалаа. Ингээд сөөлжөөд монголчууд түрүүлээд байвал сайхан бн.

Avatar

Зочин 2018-03-25 64.119.19.90

Дүүдээ баяр хүргэеее. Ухаантай байж Монголдоо хувь нэмрээ оруулна шүү. Монгол чинь шаналж байна.

Avatar

Бат 2018-03-25 172.58.185.159

Энэ залуус чинь харин ч дэлхийн бөх болчихсон хүмүүс шүү. .Монгрлын нэрийг гаргаж яваа…

Avatar

Sogtuu Zagaa 2018-03-25 172.88.85.154

Bayar hurgie. Pampasdaa bandi nariin deer garaj yavaa amzilt husie.

Avatar

123 2018-03-25 103.10.22.17

1 сарын тэмцээнд гаргасан алдаагаа заслаа хакухо аваргыг байхад биеэ сайн дайчилахгүй байгаа юм шиг санагддаг өөрийгөө аварга гэдгийг одоо бүрэн мэдэрч эхэлж байх шиг байна энэнээс хойш өөртөө итгэлтэй чамтай тэнцэх хүн ер нь хакухогоос өөр байхгүй байгааг бодож барилдаарай улам их амжилт хүсье

Avatar

Зочин 2018-03-25 202.9.43.193

Сайхан даруухан бех дее яваандаа улам сайн болноо денгеж эхэлж бн

Avatar

Зочин 2018-03-25 202.9.40.137

Та нарыг хараад баярлах юм даанч харь улсын иргэн болоод төрсөн эх орон хөх тэнгэр монголын салхиа орхиод явчихаар нэг тийм байх юм. Х.Баттулга ерөнхийлөгч ухаантай хүн нутгаа орхих хүнд Хөдөлмөрийн баатар өгч болох эсэхийг тунгаах хэрэгтэй: Х.Баттулга ерөнхйидөгчийг таны эзэн Чингэс хаан тэнгэрээс харж байгаа

Avatar

Зочин 2018-03-25 202.131.225.197

хахаха ш*****а чи

Avatar

Зочин 2018-03-25 103.229.120.188

Эргvv xaр дух бэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж