Домрачева спринт зайд түрүүллээ | News.MN

Домрачева спринт зайд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

Домрачева спринт зайд түрүүллээ

Домрачева спринт зайд түрүүллээ

Оросын Тюменд биатлоны дэлхийн цомын сүүлчийн гараа үргэлжиж байна. Өчигдөр орой эмэгтэйчүүдийн 7.5 км-н спринт уралдаан болж Беларус улсын шилдэг биатлонч Д.Домрачева ганц ч сум алдалгүй буудаж нийт замаа 21 мин 42.8 сек-дэд туулж улирлын ээлжит түрүүгээ хүртлээ. Тэгвэл мөнгөн медалийг Финланд бүсгүй К.Макарайнен хүртсэн бол хүрэл медэлийг Норвегийн Т.Экхофф хүртжээ. 

Эмэгтэй 7.5 км-н спринт уралдааны ТОП-10 тамирчин:

  1. Д.Домрачева (Беларус) – 21 мин 42.8 сек (0-0)
  2. К.Макарайнен (Финланд) +1.2 сек (0-0)
  3. Т.Экхофф (Норвеги) +33.3 сек (1-0)
  4. А.Бесконд (Франц) +43.7 сек (0-1)
  5. Л.Виттоцци (Итали) +49.7 сек (0-0)
  6. Л.Далмайер (Герман) +50.0 сек (1-0)
  7. Д.Вирер (Итали) +52:2 сек (0-0)
  8. Л.Хаеки (Швейцар) +1 мин 01.0 сек (0-0)
  9. А.Шевалье (Франц) +1 мин 01.1 сек (0-1)
  10. М.Олсбю (Норвеги) +1 мин 02.3 сек (1-1)

Ийнхүү энэ улирлын ойрын зайн спринт уралдаан өндөрлөж байна. Спринт төрөлд нийлбэр дүнгээр Словак бүсгүй А.Кузмина 323 оноогоор болор цомыг хүртэж байна. А.Кузминагийн хувьд энэ улирлыг мөн нийлбэр дүнгээр тэргүүлж байгаа бөгөөд түүнд хамгийн ойрхон 16 онооны ард Финландын К.Макарайнен бичигдэж байгаа. Нийлбэр дүнгээр энэ улирлын дэлхийн цомын эзэн хөөх болон масс уралдааны дараа тодорхой болно. Магадгүй хөөх уралдааны дараа ч тодорхой болж болох юм. 

улирлын нийлбэр дүнгээр спринт уралдаанд түрүүлсэн А.Кузмина

Б.Бямбабаяр

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж