Анагаахын салбарын гурван үеийн эрдэмтэд чууллаа | News.MN

Анагаахын салбарын гурван үеийн эрдэмтэд чууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

Анагаахын салбарын гурван үеийн эрдэмтэд чууллаа

Анагаахын салбарын гурван үеийн эрдэмтэд чууллаа

Монголын шинжлэх ухааны салбарын залгамж үе, авьяаслаг залуу эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, инновацид чиглэсэн бүтээл, үйлчилгээг бий болгох үүднээс БСШУС-ын сайдын нэрэмжит “Залуу судлаачдын грант”, “Докторын дараах инновацийн тэтгэлэг” хүртсэн 22 залуу судлаачдыг алдаршуулах, туршлага солилцох, шинжлэх ухааны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Залуу судлаачдын манлайлал – 2018” анхны уулзалт хэлэлцүүлгийг БСШУСЯ-ны харьяа ШУТСан /Шинжлэх ухаан технологийн сан/ өчигдөр /2018.03.23/ зохион байгууллаа. 

Цаашид цувралаар зохиогдох энэхүү уулзалт хэлэлцүүлэг анагаах ухааны салбар шинжлэх ухаанаар эхэлсэн бөгөөд БСШУСЯ, ЭМЯ-ны салбарт ажиллаж буй залуу эрдэмтдийн анхны том хэлэлцүүлэг гэдгээрээ онцлог юм. 

“Залуу судлаачдын манлайлал – 2018: Анагаах ухааны салбарт” сэдэвт энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Монголын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ШУА-ийн жинхэнэ гишүүн, ахмад эрдэмтэд, академичид, дунд үеийн эрдэмтэд, залуу үеийн эрдэмтэн судлаачид буюу 2017 оны залуу эрдэмтэн грант хүртсэн 22 шилдэг судлаач оролцож, мэдээлэл, туршлага солилцож, илтгэл лекцүүд тавилаа. Тэдний дунд Нобелийн шагналтнуудын лекцэнд Монголоо төлөөлж оролцоод ирсэн эрдэмтэд болох доктор Т.Атарсайхан, доктор О.Нандин-Эрдэнэ нар аян замын үүцээ задалсан нь сонирхол татаж байлаа.

“Залуу судлаачдын манлайлал – 2018” уулзалт хэлэлцүүлэг цаашид цувралаар үргэлжлэх бөгөөд дараагийн салбар нь хөдөө аж ахуй байх аж. 

Эх сурвалж: БСШУСЯ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2018-03-24 202.70.37.2

1-р эмнэлгийн Оюундэлгэр хэзээ хамгаалсийн бол, дүү нь том байх сайхан юмаа. шууд өгдөг юм болуу.

Avatar

зочин 2018-03-24 103.26.192.43

Тэр 1-р эмнэлгийн Оюундэлгэр авгайг ямар эрдэмтэн гэх вэ дээ. Хорчин авгай….бас юу хийж яваа

Avatar

Зочин 2018-03-24 103.229.123.196

Tsagaan sariin zolgolt boloo yu

Avatar

Зочин 2018-03-24 182.160.3.188

Уулзалт биш лекц гэхэд болсон биш биз. Учир нь иймэрхүү арга хэмжээнд томчууд нь улиг болсон сургаалиа хайрлаад залуучууд чимээгүй дуугүй суусаар цаг өнгөөрөх нь олонтаа. Үүний оронд дан залуучууд цуглавал дээр.

Avatar

компьютерийн дэлгүүрийн эмэгтэй 2018-03-24 103.57.95.132

Нийгмийн ухаанаар шинжлэх ухааны доктор хийдэг улс монгол, ОХУ-аас өөр газар байхгүй. Манайх жаахан өөр болмоор юмаа. Шинжлэх ухааны нэр бариад гадаадад найз, авгай хүүхэд, н.а зэрэг хүмүүсээ дагуулж, эсвэл тэд нь дагаж явдаг болсон гэх эрдэмтэд байна гэлцэх юм

Avatar

Зочин 2018-03-24 64.119.23.149

Санжид,Нямзагд гээд тоон дотор үсэг цохиж явна,Анагаахын салбар ядарч дээ

Avatar

irgen 2018-03-24 66.181.186.112

Hudlaa reklamdagchid ih boljee heerhiidee. eldev ner egch eersdiigee surtalchlagchdiig yah estoi ve, zugeer haya.

Avatar

rrrr 2018-03-24 64.119.24.98

Яг мэдлэг чадвар сайтай эмч, судлаач нар нь эд нар л биш л байгаа..Салбар бүрт л биеэ үнэлж, дидлом хайгчдаа л эрдэмтэд гээд андуурчихсан л байгаа..Ийм мундаг эрдэмтэдтэй юм бол мэргэжлийн салбар нь яагаад сүйрчихсэн байдаг юм…Эм худалдахаас өөр юм алга байна, энэ салбарт.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж