Анагаахын салбарын гурван үеийн эрдэмтэд чууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

Анагаахын салбарын гурван үеийн эрдэмтэд чууллаа

Анагаахын салбарын гурван үеийн эрдэмтэд чууллаа

Монголын шинжлэх ухааны салбарын залгамж үе, авьяаслаг залуу эрдэмтэн судлаачдыг бэлтгэх, тэдний судалгааны ажлыг хөхүүлэн дэмжих, инновацид чиглэсэн бүтээл, үйлчилгээг бий болгох үүднээс БСШУС-ын сайдын нэрэмжит “Залуу судлаачдын грант”, “Докторын дараах инновацийн тэтгэлэг” хүртсэн 22 залуу судлаачдыг алдаршуулах, туршлага солилцох, шинжлэх ухааны хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх зорилгоор “Залуу судлаачдын манлайлал – 2018” анхны уулзалт хэлэлцүүлгийг БСШУСЯ-ны харьяа ШУТСан /Шинжлэх ухаан технологийн сан/ өчигдөр /2018.03.23/ зохион байгууллаа. 

Цаашид цувралаар зохиогдох энэхүү уулзалт хэлэлцүүлэг анагаах ухааны салбар шинжлэх ухаанаар эхэлсэн бөгөөд БСШУСЯ, ЭМЯ-ны салбарт ажиллаж буй залуу эрдэмтдийн анхны том хэлэлцүүлэг гэдгээрээ онцлог юм. 

“Залуу судлаачдын манлайлал – 2018: Анагаах ухааны салбарт” сэдэвт энэхүү уулзалт хэлэлцүүлэгт Монголын шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан ШУА-ийн жинхэнэ гишүүн, ахмад эрдэмтэд, академичид, дунд үеийн эрдэмтэд, залуу үеийн эрдэмтэн судлаачид буюу 2017 оны залуу эрдэмтэн грант хүртсэн 22 шилдэг судлаач оролцож, мэдээлэл, туршлага солилцож, илтгэл лекцүүд тавилаа. Тэдний дунд Нобелийн шагналтнуудын лекцэнд Монголоо төлөөлж оролцоод ирсэн эрдэмтэд болох доктор Т.Атарсайхан, доктор О.Нандин-Эрдэнэ нар аян замын үүцээ задалсан нь сонирхол татаж байлаа.

“Залуу судлаачдын манлайлал – 2018” уулзалт хэлэлцүүлэг цаашид цувралаар үргэлжлэх бөгөөд дараагийн салбар нь хөдөө аж ахуй байх аж. 

Эх сурвалж: БСШУСЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж