Увс аймгийн ХАА-н салбарт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэжээ

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

Увс аймгийн ХАА-н салбарт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэжээ

Увс аймгийн ХАА-н салбарт тулгамдсан зарим асуудлыг шийдвэрлэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэгт ажиллаж байгаа ХХААХҮ-ийн сайд өчигдөр /2018.03.23/ Увс аймагт ажиллав. Увс аймаг нь засаг захиргааны хувьд 19 сум, 92 багтай, нийт 17173 малчинтай, 8950 малчин өрхтэй. 2018 онд 1.3 сая эх мал төллөхөөс 118.6 мянган эх мал төллөж, 114.3 мянган төл бойжиж байна. Аймгийн хэмжээнд 2017 оны жилийн эцсийн дүнгээр нийт 3,129.9 мянган малтай.

ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг Увс аймгийн ХХААГазрын үйл ажиллагаатай танилцаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ. Тухайлбал,

ХХААХҮСайдын 2018 оны А-40 дугаарт тушаалаар улсын төсвийн 95.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бэлчээрийн усан хангамжийг сайжруулах ажлын хүрээнд Увс аймгийн Наранбулаг, Цагаанхайрхан, Баруунтуруун, Ховд, Бөхмөрөн сумдад инженерийн хийцтэй таван худаг шинээр барьж байгуулах ажлыг зохион байгуулна. Мөн Давс, Улаангом сумдад 110.0 сая төгрөг инженерийн хийцтэй 2 худаг шинээр гаргах ажлын худалдан авах ажиллагаа нь орон нутагт зохион байгуулагдахаар эрхийг нь  шилжүүллээ. 2018 онд мөн тус аймагт өндөр уулын бэлчээрт хөнөөл учруулж буй царцаатай тэмцэх ажлыг химийн аргаар тус аймгийн бэлчээрийн 20.0 мянга га талбайд зохион байгуулж бэлчээрийн ургамлын нөхөн ургах боломжийг бүрдүүлэх асуудлыг шийдвэрлэлээ.

ХХААХҮ-ийн сайд аймаг орон нутаг бүрт хүрч ажиллах, ажлын уялдаа холбоогоо сайжруулахаар аймгуудын ХААГ-ын дарга нартай байнга холбоотой ажиллаж байна . Увс аймгийн хэмжээнд гэхэд 2017 оны ноосны урамшуулалд 1.7 тэрбум төгрөг олгож, малын тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх “Өвөл, хаврыг өнтэй давъя” арга хэмжээний хүрээнд тэжээл импортлон малчид, фермерүүдэд хөнгөлттэй үнээр худалдаалах бодлогын алхмыг хийж зохион байгуулсан юм.

Эх сурвалж: ХХААХҮЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж