Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны тайлангаа НҮБ-д хүргүүлнэ | News.MN

Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны тайлангаа НҮБ-д хүргүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны тайлангаа НҮБ-д хүргүүлнэ

Монгол Улс хүний эрхийн төлөв байдлын дунд хугацааны тайлангаа НҮБ-д хүргүүлнэ

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гаргасан зөвлөмжүүдийг 2016-2019 онд хэрэгжүүлэх арга хэмжээний ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийн талаарх хэлэлцүүлгийг ХЗДХЯ, ГХЯ, Хүний эрхийн ТББ-уудын сүлжээ мөн ХЭҮК хамтран 2018 оны гуравдугаар сарын 21-23-ны өдөр Ховд аймгийн Ховд хотод зохион байгуулав. Хэлэлцүүлэгт аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын 50 гаруй төлөөлөгчид оролцов.

Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдлын тухай ээлжит хоёрдугаар тайланг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл 2015 онд хэлэлцээд: цаазаар авах ялыг халах, эрүүдэн шүүхийн эсрэг арга хэмжээ авах, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс болон ахмад настан зэрэг хүн амын эмзэг бүлгийн гишүүдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог өсгөн нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх,  хүүхдийн эрхийг хамгаалах,  хүн худалдаалахтай тэмцэх, зэрэг нийт 12 багц асуудлыг хамарсан 150 зөвлөмж өгсөн юм.

Монгол Улсын Засгийн газар зөвлөмжийг 2016-2019 онд хэрэгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлахын сацуу, Ерөнхий сайдын захирамжаар төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ахлуулан үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

Монгол Улс дээрх зөвлөмжийг хэрэгжүүлж буй байдлын талаарх дунд хугацааны тайланг НҮБ-д энэ оны зургаадугаар сард хүргүүлэх бөгөөд орон нутагт хийж буй энэ хэлэлцүүлэг нь тайланг бодитой, цогц байдлаар гаргахад ач холбогдолтой болох юм.

Орон нутагт хийж буй хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Зуунмод хотод эхлүүлсэн бөгөөд Ховд аймгийн дараа Өмнөговь, Хэнтий аймагт бүсчилсэн хэлбэрээр үргэлжлүүлж зохион байгуулна.

Эх сурвалж: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ 

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

And 2018-03-24 67.81.182.161

Mongold hunii erh bainga zorchigdon,huuhduud,hogshid,emegteichuud hohirch uhseer b.a
Ger buliin huchirhiileliin huuliig changalah,hoirj tusgaarlah heregtei
Hurdnii moriiig huuhded unuulahiig bur horigloh ni zov

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж