Барьцааны хүнтэй солигдсон цагдаагийн офицер хүнд шархаджээ

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

Барьцааны хүнтэй солигдсон цагдаагийн офицер хүнд шархаджээ

Барьцааны хүнтэй солигдсон цагдаагийн офицер хүнд шархаджээ

Францын өмнөд мужийн Треб хотод өчигдөр /2018.03.23/ буутай этгээд супермаркетад хүмүүс барьцаалах үеэр цагдаагийн нэгэн офицер барьцааны хүнээр өөрийгөө солихыг хүсч, дотогш нэвтэрсний дараа гэмт этгээдийг бууджээ. Арно Белтрам нэртэй цагдаагийн офицер халдлагын үеэр өөрөө хүнд шархдаж, одоо үхэл, амьдралын зааг дээр эмнэлэгт байгаа ажээ. Цагдаагийн офицер утсаа чанга яригч дээр тавьсан байсан учраас түүнийг супермаркет руу дотогш ороход дотор юу болж буйг цагдаагийнхан сонсох боломжтой болсон байна. Удалгүй супермаркетад буун дуу гарч, цагдаагийн офицер гэмт этгээдийг буудан хөнөөж, өөрөө хүнд шархаджээ.

Францын Дотоод хэргийн яам  хүн барьцаалж, гурван хүн хөнөөсөн этгээдийг 26 настай Редуан Лакдим гэгч болохыг тогтоосон байна. Гэмт этгээд өмнө нь хар тамхитай холбоотой гэмт хэрэг зөрчилд холбогдож байсан нэгэн гэнэ.  Францын цагдаа эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн шалгаж байна. Исламын улс алан хядах бүлэглэл энэ хэргийг үйлдсэн хэмээн мэдэгдсэний дараа Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ‘Манай улс Исламын алан хядагчдын халдлагад өртөх боллоо. Бид  алан хядагчдын цуст халдлагын улмаас өнгөрсөн хугацаанд хангалттай хохирол амссан” гэжээ.

Гэрчүүдийн мэдээлснээр гэмт этгээд өөрийгөө ДАЕШ (“Исламын Улс” бүлэглэл)-ийн дайчин хэмээн хашхирч байжээ.  Францад сүүлд 2015 оны арваннэгдүгээр сарын 13-нд Исламын улс бүлэглэлийн жихадууд Парисын Үндэсний цэнгэлдэх дэх концертын үер халдлага үйлдэж, 130 хүний амийг хөнөөсөн хэрэг гарсан.

Түүнээс өмнө 2015 оны нэгдүгээр сард Исламын улс бүлэглэлийн буутай этгээдүүд “Charlie Hebdo” шог сэтгүүлийн редакц руу халдаж, 17 хүнийг хөнөөсөн юм.

 

Эх сурвалж: BBC

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж