МУИС-ийн дэргэдэх гарааны компани анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гарахад бэлэн боллоо | News.MN

МУИС-ийн дэргэдэх гарааны компани анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гарахад бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

МУИС-ийн дэргэдэх гарааны компани анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гарахад бэлэн боллоо

МУИС-ийн дэргэдэх гарааны компани анхны бүтээгдэхүүнээ зах зээлд гарахад бэлэн боллоо

МУИС-ийн эрдэмтэн судлаачдын судалгаа, хөгжлийн ажлын үр дүнд бий болсон “Залесовын зэдгэлж (Comarum salesovianum (Stehp.) Aschers) ургамлыг ашигласан бактерийн эсрэг бэлдмэл, түүнийг хийх арга” нэртэй шинэ бүтээлд Монгол улсын Оюуны өмчийн газраас шинэ бүтээлийн 4182 тоот патентийг 2013 оны есдүгээр сарын 19-ний өдөр МУИС-ийн нэр дээр олгосон юм. Тус патентийг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн профессор Ж.Батхүү, Докторант Н.Оюунбилэг, магистр М.Энхцацрал, лабораторийн судлаачид болон Японы эрдэмтдийн 10 гаруй жилийн судалгаа-боловсруулалтын ажил хийсний үр дүнд “Phyto-acne” зах зээлд гарахад бэлэн боллоо. “Phyto-acne” бүтээгдэхүүн нь Монгол хүний арьсны онцлогт тохирсон, импортын ижил төрлийн бүтээгдхүүнээс үйлчлэл сайтай, үнийн хувьд ч өрсөлдөхүйц юм.

ХШУИС-ийн Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн профессор Ж.Батхүү 2017 оны долдугаар сарын 15-ны өдөр МУИС-ийн дэргэдэх анхны “Гарааны Эм Би Пи лаб ХХК”-ийг албан ёсоор үүсгэн байгуулсан юм. Иймд тус патентийг ашиглан импортын бүтээгдэхүүнийг орлох, монгол хүний онцлогт тохирсон, ургамлын гаралтай батганы эсрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд гаргах, эдийн засгийн эргэлтэд оруулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдөр МУИС болон Гарааны Эм Би Пи лаб ХХК-ийн хооронд патентийн лицензийн гэрээ байгуулж байна.

Тус гэрээний ач холбогдлыг үнэлж МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар  МУИС-ийн түүхэнд чухал үйл явдал болж байна. Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт 2024 онд Монгол Улсаас дөрвөн их сургуулийг Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулна гэж төлөвлөж байгаа. МУИС 2016 онд стратеги төлөвлөгөөгөө шинэчлэж батлахдаа МУИС-ийг судалгаанд суурилсан их сургууль болгоно гэж зорьж байгаа ба энд сургалт, судалгаа, инноваци, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлд чиглэсэн энтрэпрэнёршипийг хөгжүүлэхийг чухалчилж үзсэн. МУИС-ийн ХШУИС, Хими, биологийн инженерчлэлийн тэнхмиийн профессор Ж.Батхүү багш нь олон улсад хэвлүүлсэн өндөр импакт фактортой өгүүллийн тоогоороо МУИС-даа тэргүүлдэг ба судалгаа шинжилгээний ажлын үр дүнгээр шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ихээхэн амжилт гаргаж байгаа тэргүүний багш, судлаач юм. Профессор Ж.Батхүү “100 наслаарай” антиоксидант шинж чанар бүхий цайны технологийг боловсруулж МОНОС ХК-д лицензийн гэрээгээр үйлдвэрлэлд нэвтрүүлж байсан туршлагатай ба 2017 онд олон судлаач, оюутнуудтайгаа хамтран судалгаа, туршилтад суурилсан үндэсний “Гарааны Эм Би Пи ХХК”-ийг байгуулж өнөөдөр “Phyto Acne” бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахад бэлэн болжээ. МУИС-д албан ёсоор бүртгэгдсэн анхны гарааны компанитай шинэ технологийг бизнесийн эргэлтэд оруулах зорилгоор лицензийн гэрээ байгуулж байгаад МУИС-ийн захиргааны зөвлөл, эрдмийн хамт олны өмнөөс талархал дэвшүүлж байна. Мөн их сургуулийн дэргэд судлаач оюутнууд, багштайгаа хамтран гарааны компани байгуулах нь оюутнууд өөрсдөдөө ажлын байр бий болгох, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах, импортыг орлох үндэсний үйлдвэрлэл хөгжүүлэх, их сургууль орлогын олон эх үүсвэртэй болох зэрэгт чухал ач холбогдолтой ба цаашид манай сургуулийн олон эрдэмтэд бүтээлээрээ МУИС-ийн стратегийн төлөвлөгөөний хэрэгжилтэд улам бүр их хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Гарааны Эм Би Пи лаб” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хими, биологийн инженерчлэлийн тэнхмийн профессор Ж.Батхүү “Манай оронд борлуулж буй батганы эсрэг дийлэнх бүтээгдэхүүн антибиотик агуулсан, импортын бүтээгдэхүүн байдаг. Иймд бид монгол хүний арьсны онцлогт тохирсон, ургамлын гаралтай бүтээгдэхүүний судалгаа эхэлсэн. Залесовын зэдгэлж нь хоруу чанар багатай, түүнд агуулагдаж буй фенолт липид нэгдлүүд бактерийн эсрэг өндөр идэвхитэйг Монгол, Японы эрдэмтдийн арван жилийн судалгаагаар тогтоосон. Уг ургамлын хандыг агуулсан PHYTO-ACNE бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, дотоодын зах зээлд нийлүүлэхэд энэ гэрээ томоохон гарц болно” гээд цаашид бүтээгдэхүүнийг илүү сайжруулах тал дээр судалгааны ажил үргэлжлэн хийгдэж буйг хэлсэн юм.

Патентийн лицензийн гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд МУИС-ийн захирал Я.Төмөрбаатар, МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци, гадаад харилцаа хариуцсан дэд захирал Б.Очирхуяг, Хими, биологийн инженерчлэлийн тэнхимийн эрхлэгч Д.Хасбаатар, Эрдэм шинжилгээ, инновацийн хэлтсийн дарга А.Сайнбаяр, ЭШИХ, Технологи дамжуулах төвийн мэргэжилтэн Д.Лхагвасүрэн, Докторант Н.Оюунчимэг, Магистр М.Энхцацрал нар оролцлоо.

А.АНИР

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Pu 2018-03-24 162.235.252.135

Er em Mongol khunii boovnii ontslogt tokhirson tos uildverleerei

Avatar

Маяа 2018-03-24 103.26.193.16

Дүүдээ улам их амжилт ерөөе.

Avatar

Unen uu ? 2018-03-24 107.77.202.8

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогын баримт бичигт 2024 онд Монгол Улсаас дөрвөн их сургуулийг Азийн шилдэг их сургуулийн эгнээнд оруулна гэж төлөвлөж байгаа..,
Tiim bol tugsugchid n Azi- d haana ch ajillah chadavartai medlegtei tugsdug um bna Saihan medee bna

Avatar

Зочин 2018-03-24 27.123.214.119

Амжилт амжилт

Avatar

Зочин 2018-03-24 202.179.27.195

МУИС-ийн дэргэд батганы тос арилгах үйлдвэр гэхээр хэтэрхий жул байнаа. Нөгөө хиймэл дагуулаа хийгээчээ

Avatar

Уншигч 2018-03-24 103.229.121.45

Хиймэл дагуул маньд ямар хэрэгтэй вэ? Хэлж тусална уу

Avatar

Зочин 2018-03-24 27.123.214.119

Батхүү доктор дэлхийн хэмжээний эрдэмтэн болсон доо

Avatar

Зочин 2018-03-24 66.181.177.72

morin tolgoi tomorbaatar gej

Avatar

Zochin 2018-03-24 139.227.244.248

Би дэлхийд нэр хүндтэй их сургуульд суралцдаг. Манай сургуулийн нэг ч багш сургуулийн нэрийн дор өөрөө компани байгуулаад бүтээгдэхүүнээ сурталчилдаггүй.

Avatar

Unen shuu 2018-03-24 66.181.188.26

Manaid buh yum buruugaar ergechih yum daa

Avatar

Зочин 2018-03-24 122.201.19.99

Батганы эсрэг үүнээс чанартай Япон тос нүүр угаадаг шингэн Монголд орж ирсэн. Ганц тосоор эмчилэхгүй нүүр угаагч, цэвэрлэгч, тос авагч гээд нийлмэл бүтээгдэхүүн гаргах хэрэгтэй нэг реклам юм аа

Avatar

Уншигч 2018-03-24 103.229.121.45

Япон тос хаана худалдаж байна вэ?

Avatar

Зочин 2018-03-24 27.123.214.104

Mмаш сайн байна

Avatar

Зочин 2018-03-24 202.9.43.231

САЙН БАЙНА. ХААГУУР ЗАРАГДАХ ЮМ БОЛ МЭДЭЭЛЭЛ ОРУУЛААРАЙ ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛЭЭ ДЭМЖЬЕ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж