Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018 оны гуравдугаар сарын 24-ний цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун аймгуудын нутгаар үүлшинэ. Алтайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Тэс голын хөндийгөөр 0-5 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим болон Идэр голын хөндийгөөр 5-10 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 15-20 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 14-16 градус дулаан байна.