“Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн жүжгийг тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

“Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн жүжгийг тоглоно

“Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн жүжгийг тоглоно

Улсын хүүхэлдэйн театрын шинэ бүтээл соёлын гавьяат зүтгэлтэн, хүүхдийн зохиолч Б.Нацагдоржийн зохиол “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн жүжгийг энэ амралтын өдрүүдэд тоглох гэж байна. Жүжигт ахмадын үгийг үл тоож бардам ихэмсэг, шунахай сэтгэлтэй байх ямар хор уршигтай болох, ахмадын алтан сургуулиас гажихгүй зөв сэтгэлтэй байвал хэрхэн сайн сайханд хүрдэг болохыг өхөөрдөм хөөрхөн хоёр туулайн бүжингээр төлөөлүүлэн өгүүлэх юм байна.

Б.Нацагдоржийн зохиол “Бүлтээхэй, Дэлдээхэй хоёр” хүүхэлдэйн жүжгийг хоёр удаа буюу өнөөдөр, маргааш 14:00 цагаас тоглоно. Тасалбарын үнэ 5000 төгрөг аж.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж