“Ламбугайн нулимс” дуурийг амралтын өдрүүдэд тоглоно

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

“Ламбугайн нулимс” дуурийг амралтын өдрүүдэд тоглоно

“Ламбугайн нулимс” дуурийг амралтын өдрүүдэд тоглоно

Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлчид энэ амралтын өдрүүдэд “Ламбугайн нулимс” дуурийг тоглох гэж байна. Гурван бүлэг, зургаан явдалт уг дуурь 17:00 цагаас эхлэх юм.

Монголын үндэсний дуурийн урын санд дэлхийн сонгодог дуурийн түвшинд бичигдсэн цорын ганц дуурь байдаг нь “Ламбугайн нулимс” юм. Х.Билэгжаргал агсан уг дуурийг одоогоос 27 жилийн өмнө бичихдээ Монголын орчин үеийн стандартад нийцсэн гэж олон хүн бичин тэмдэглэсэн байдаг.

Уг дуурийн цомнолыг ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн их зохиолч Д.Нацагдоржийн “Ламбугайн нулимс” зохиолоор бичсэн юм. Утга зохиол судлаачид энэхүү зохиолыг инээдмийн зохиолоос гадна эмнэлэгт зохиол гэж тэмдэглэсэн байдаг.

Гурван бүлэг, зургаан явдалт уг дуурийг тайзнаа анх 1986 оны тавдугаар сарын 10-ны өдөр тавьж байсан түүхтэй.

Дуурийн найруулагчаар урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, зураачаар Б.Төмөрхуяг, удирдаачаар урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх, туслах найруулагчаар соёлын тэргүүний ажилтан Е.Сарантуяа нар ажиллажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж