Улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарган, дадлага сургуулилт хийж , бэлэн байдлыг ханган ажилладаг уламжлалтай. Тэгвэл гуравдугаар сарын 29-ний өдөр буюу ирэх пүрэв гаригт 16:00 цагаас орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарах аж.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулах юм. Тиймээс иргэдийг гамшгийн дадлага сургуулилтад идэвхтэй оролцон нэгдсэн зохион байгуулалтад орж, дадлага, сургуульд оролцохыг уриалж байна.
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарган, сургуулилтыг хийж ирсэн юм.
Ч.БОЛОР
Зочин 2018-03-24 150.129.142.100
дохио нь сонсогддоггүй юм. яаж оролцоод байнаа. олон нийтийн газарт яаж журам баримтлах тал дээр илүү их амжилт гаргах хэрэгтэй. тэр цуглах газарт чинь хэдэн хүн багтах бэ? ер нь дүр төдий нэр зүүсэн арга болоод байдаг_ хотыг шаваас болгосон дарганцаруудыг байшин барилгаа түшээд зогсож сурга. тэр чинь сайхан сургуулилт болно доо.