Улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарган, дадлага сургуулилт хийж , бэлэн байдлыг ханган ажилладаг уламжлалтай. Тэгвэл гуравдугаар сарын 29-ний өдөр буюу ирэх пүрэв гаригт 16:00 цагаас орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарах аж.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвөөс улс орон даяар зарлан мэдээллийн дохиог гурван удаа дамжуулах юм. Тиймээс иргэдийг гамшгийн дадлага сургуулилтад идэвхтэй оролцон нэгдсэн зохион байгуулалтад орж, дадлага, сургуульд оролцохыг уриалж байна.
Засгийн газрын 2011 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дамжуулах журам”-ын дагуу жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гаригийн 16:00 цагт улс орон даяар гамшгийн аюулын тухай зарлан мэдээллийн дохио дуугарган, сургуулилтыг хийж ирсэн юм.
Ч.БОЛОР