Сурагчдын амралт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

Сурагчдын амралт эхэллээ

Сурагчдын амралт эхэллээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралт өчигдрөөс /2018.03.23/ эхэллээ. Тодруулбал, нийслэлийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт өчигдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 1-ийг дуустал үргэлжилнэ.

Харин аймаг, сум, тосгон, багийн сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчдын гуравдугаар улирлын амралт ирэх даваа гаригаас дөрөвдүгээр сарын 8-ныг дуустал үргэлжлэх юм байна.

БСШУС-ын сайдын тушаалын дагуу нийслэл болон орон нутгийн нэг, хоёрдугаар ангийн сурагчдын зуны амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ. Харин 3-5 дугаар ангийнх зургадугаар сарын 8-ны өдрөөс, 6-12 дугаар ангийнх зургадугаар сарын 15-ны өдрөөс тус тус эхлэх юм байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж