Гүйлтийн цанын тамирчид урд хөршид тэмцээнтэй

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

Гүйлтийн цанын тамирчид урд хөршид тэмцээнтэй

Гүйлтийн цанын тамирчид урд хөршид тэмцээнтэй

Монголын цанын холбоо, гүйлтийн цанын Үндэсний шигшээ багийн тамирчин А.Энхтуул, С.Дүүрэнбаяр нар БНХАУ-ын Ян-Ан хотод өнөөдөр /2018.03.24/ олон улсын тэмцээнд оролцох гэж байна. Олон улсын цанын холбооны спринт зайн уралдаанд 14 орны эрэгтэй 56, эмэгтэй 51 тамирчин өрсөлдөх аж. FIS-ын спринт зайн уралдааны шилдэг 30 тамирчин шагналтай юм байна.

Цагаан олимпийн буухиаг таслаагүй гүйлтийн цанын тамирчид ‘Пёнчан 2018’ өвлийн олимпийн наадмын дараах олон улсын тэмцээнийг урд хөршөөс эхлүүллээ.

Сануулахад, Монголын цанын холбооноос гүйлтийн цанын насанд хүрэгчдийн УАШТ-ийг өнгөрөгч долоо хоногт Төв аймгийн Жаргалант суманд зохион байгуулсан билээ. Тус тэмцээнд өнөө цагийн шилдэг цаначдаас гадна өсвөр үеийн олон шилдэг тамирчид өрсөлдсөн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж