Монголын Үндэсний бөхийн холбооны VIII дахь “Их Эе” хуралдаан өнөөдөр /2018.03.24/ Бөхийн өргөөнд болно. Дөрвөн жилд нэг удаа болдог энэхүү хурлын арга хэмжээ 10.00 цагаас эхлэх юм байна.
Энэ удаагийн хуралд нийт 200 төлөөлөгч оролцоно.
VIII дахь “Их Эе”-ийн өмнө олон маргаантай асуудал гарсан. Хуралдаан болохын өмнө буюу өнгөрөгч лхагва гаригт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид Бөхийн өргөөнд очиж, “Их Эе”-ийг хуралдуулахгүй гэсэн шүүхийн шийдвэрийг Холбооны тэргүүн Р.Нямдоржид гардуулж өгөхийг хүссэн. Үүнээс болж, Бөхийн өргөөнд үймээн гарсан. Учир нь “Их Эе”-ийг зохион байгуулахтай холбогдуулан тус холбооныхон дотоод ажилтай хэмээн хаалгаа түгжсэн нь шүүхийн шийдвэрийн алба хаагчдын хаалга эвдлэн ороход хүргэсэн байна.
Үндэсний Бөхийн холбооноос Л.Чинбат, Ж.Ганболд нарт хандсан мэдэгдэл, ил захидлыг хүргүүлсэн. Учир нь 2017 оны тавдугаар сард Х.Баянмөнх, Ж.Ганболд, А.Сүхбат, Ц.Дуламсүрэн нарын зохион байгуулж хуралдуулсан “Ээлжит Их Эе” гэх цуглааныг хууль зөрчсөн ноцтой үйлдэл гэдгийг олон нийтэд тайлбарлаж байна.
2017 оны тавдугаар сард хэсэг бөхчүүд ээлжит бус ‘Их Эе’ хурал зарлаж, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг солих тухай асуудлыг хэлэлцсэн. Хуралдаанаар Үндэсний бөхийн холбоог ‘Гацуурт’ компанийн ерөнхий захирал Л.Чинбат тэргүүлэхээр болсон ч Р.Нямдорж хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ асуудал шүүх цагдаа дээрээ тулаад намжсан. Тэгвэл энэ удаагийн ‘Их эе’-ээр холбооны тэргүүнээ өөрчлөх асуудал яригдах болов уу гэсэн хүлээлт байгаа юм. Энэ удаагийн ‘Их эе’ нэлээд халуухан болж магадгүй байна. Учир нь сэргээшийн хэрэгт холбогдсон таван бөхийн дөрөв нь хоёр жилээр барилдах эрхээ хасуулаад байгаа юм.
Үндэсний бөхийн холбооны “Их Эе” хурал 2002 онд болох үеэр дархан аварга, УИХ-ын гишүүн А.Сүхбат тэргүүтэй бөхчүүд тухайн үед эсэргүүцэн хурлыг орхиж байв. Үүнээс хойш 2006 онд болох байсан хурал шүүхийн маргааны улмаас тасалдаж, 2010 онд VI хурал болсон түүхтэй. Харин 2014 онд маргааны улмаас “Их Эе” VII хурал зохион байгуулагдаагүй юм.
Энэ удаагийн VIII дахь “Их Эе”-ийн бэлтгэл ажил сүүлийн өдрүүдэд явагдаж, өнөөдөр “Чингис хаан” зочид буудалд болохоор болжээ.
Монголын үндэсний бөхийн холбоог Р.Нямдорж 1991 оноос хойш өнөөг хүртэл удирдаж байгаа юм.
Зочин 2018-03-24 66.181.186.137
Сөрөг талынхан хурлаа хийлээ л гэдэг ямар шүү хурал болсон нь огт мэдэгдгүй харин саяын хурал бүтэн өдөр ТВ-ээр ил тод боллоо энэ нэг юм харуулж байнаа даа. Дэгтэй тайлбартай гаргалгаатай .
Зочин 2018-03-24 66.181.186.137
Жараад онд заалгы барилдаанд 64 бөхийн барилдаан арай сайжраад 120 бөх л баилддаг болсон харин одоо маш олон бүүр нэгий даваанд аймгийн цолтой бөхччүүд хоорондоо учрах болсон Бахийг хөгжүүлж чадсан
цэц 2018-03-24 66.181.189.243
Холбооны одоогийн удирдлага буюу анх үүсгэн байгуулагчдаар бүү оролд. Үнэхээр түүхэн гавъяатай хүмүүс шүү. Энэ хэсэг шуналын туламнуудаас болж иргэд залуучуудад буруу ойлголт өгч нэр хүндийг нь унагаад байгааг ойлгох цаг ирнэ ээ. Энэ Бөхийн өргөө мөнгөнөөс гадна энэ хүмүүсийн оюуны чадавх, уйгагүй хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд боссон Монгол түмний өргөө. Ямар нэгэн хууль бус үйл ажиллагаа үйлдэл хийгээгүй нөхцөлд эдэнтэй тэрсэлдэх эрх "Цамцаа тайл" -ын Хүрэлбаатар нарт байхгүй дээ. хогийн хутган үймүүлэгчид. Та нарын санаа түрэмгийлэл бүтэх ч үгүйь горьдсоны гарз. Бузрууд,
evroopoos 2018-03-24 213.49.110.160
BBat-Erdene avragiig songomoor bna ter bol jinhene er hun bas Mongoliin ard tumnii 50 ias iluu huviin sanal avch eronhiilogchiin songuulid barag yalsan hun shuu dee deer ni R.Nyamdorj guaig zovloh hiilggeh heregtei jinhene udirdlaga iim bna daa
Чингэс 2018-03-24
Бат эрдэнэ Нямдорж нараа одоо Монголын өв их соёлоор тоглохоо түүгээр ашиг хийхээ боль доо. Бүх зүйлд та 2 буруутай гэж иргэний хувьд боддог. Үнэхээр үндэсний бөх хөгжөөд байна гэвэл худлаа шүү. Харин ч эсрэгээрээ үндэсний бөхийн буруу бодлогоос болж их спортын дээд жингийн хөгжил зогссон. Мөн допинг дээд хэмжээнд хүрсэн. Нутгархал дээд цэгтээ хүрсэн. 20 гаруй жил бөхөөр наадлаа одоо Нямдоржийг тойрон хүрээлэгчид одоо бо.оо
Болио 2018-03-24 103.57.93.53
Нямдоржоо одоо болио. Ханаж цаддаггүй юм уу.
ОЧИР 2018-03-24 202.9.44.68
ҮНДЭСНИЙ СОЁЛ-МОНГОЛ БӨХ-АЖИЛ- ЗӨВ,ШУДАРГА ХӨГЖИЖ БАЙХАД шунал ихтэй,жудаггүй А.Сүхбат,хэмжээнээсээ хатэрсэн"увс"-архаг үзэлтэй зарим хүмүүс зүгээр байвал дээргүй юу,,,
зочин судлаач 2018-03-24 202.9.42.230
УРЬД НЬ ЭНЭ ХОЛБООГҮЙ АЯГҮЙ САЙНА БОЛООД Л ИРСЭН,,ЭНЭ НЭГ ӨРГӨӨТӨЙ БОЛООД БҮҮРЧ БОЛОХОО БАЙЛАА,,ХОЛБООГ ТАТАН БУУЛГААД ӨРГӨӨГ ТӨРИЙН ӨМЧИД АВАХ ХЭРЭГТЭЙ,,НААДУУЛ ЧИНЬ УДАХГҮЙ БУУДАЛЦАНАШҮҮ,,ГОВЬАЛТАЙХАН БОЛ ШУНАЛЫН ТУЛАМНУУД ,,,
123 2018-03-24 103.10.22.17
энэ холбоогүй байх үед зааланд хэдэн бөх барилддаг байсныг мэдэхүү ахмад настай алдарт аварга арслан заануудаас маань энд тэнд чүү ай гочигар хийж туулын бургасанд чулуу тэвэрч осгож үхэж байсныг мэдэхүү нутгархал энэ холбооноос аль өмнө байсныг мэдэхүү
Зочин 2018-03-24 66.181.176.222
Энэ ярьдаг бухнуудын явдал ард тумэнд тийм их хамаатай гэж уу, бехтэй бехгуй болно ш дээ
Зочин 2018-03-24 66.181.186.137
НЯМДОРЖ. ДАНЗАН ХОЁР ИХ ЮМ ХИЙСЭЭН. эНЭ ХОЁР ХҮН УДИРДЛАГАА ЧУХАМ ХЭНД ӨГӨХ ВЭ Л ГЭДЭГТЭЭ Л СУУГААД БАЙГААГААС БИШ ШУНААД БАЙГАА ЮМ БАЙХГҮЙ ШИГ ХАРАГДААД БАЙДАГ ХИЙЖ ИРСЭН АЖЛАА БАРИМТТАЙ ХУУЛИЙН ДАГУУ ОЙЛГОМЖТОЙ УДАА ДАРАА ТАЙЛБАРЛААД БАЙХЫГ НЬ ХАРАХАД.
Зочин 2018-03-24 122.201.24.62
Шунал хар увс
с** Нямдорж
Зочин 2018-03-24 202.9.41.13
Бөхийн удирдлагаас Р.Нямдорж Данзан нарыг өөрчилж болно гэхдээ Монгол улсын олон зуун жилийн түүхт соёл уламжлал зан үйлийн нэг болсон үндэсний бөхийн цөмийг яагаад ч Х.Баянмөнх тэргүүтэй хэсэг нөхдөд өгөхийг олонхи зөвшөөрөхгүй шүү дээ. Ийм сонирхол илэрхийлэх хүслээ Х.Баянмөнх Ж.Ганболд Чинбат нар татаж авах хэрэгтэй. Их мөрний урсгалын дагуу жижиг горхи булаг даган урсдаг жам ёсны гэдгийг ухаарах хэрэгтэй. Их Монгол улсын олон зуун жилийн өв залгамж чанар өнөөдөр дэлхийд тогтсон ёс жаягаар олонийг цөөнх дагадаг бичигдээгүй хууль байдагийг эрхэм аварга азай буурал Х.Баянмөнх гуай хожуу гэсэн ойлгох үүрэгтэй. Орос гэдэг гүрнийг оросууд үндэстэн уриалан манлайлан хөгжүүлдэг Хятад гэдэг гүрнийг хан үндэстэн авч явдаг шүү дээ нэ бол ертөнцийн жам ёсны зарчим
зочин 2018-03-24
ХЭН Ч БАЙСАН АРД ТҮМЭНД ЯМАР ХАМАА БАЙНАА МОНГОЛ БӨХ ЯМАР ХӨГЖИЖ БАЙГАА БИШ МАНГАРУУДЫН Л ТОГЛООМ ШҮҮ ДЭЭ
Зочин 2018-03-24 66.181.186.96
Монголын Бөхийн холбооны тэргүүнээр Б.Бат-Эрдэнэ аврагыг сонгох хэрэгтэй
Зочин 2018-03-24 103.57.93.53
Наадах чинь бүтэхгүй нөхөр
Ишшш чаавас 2018-03-24 202.72.245.207
БӨХИЙН ӨРГӨӨ ГЭДЭГ УЛС АРД ТҮМНИЙ ХӨРӨНГӨӨР БОССОН ХӨРӨНГӨ Л ГОЛ НЬ БОЛОХООС БӨХИЙН ХОЛБОО БӨХИЙН ИРЭЭДҮЙ ЭДЭНД ТҮЙ Ч ХАМААГҮЙ Ш ДЭЭ ТАРХИНЫ БИШ БИЕИЙН ХҮЧИЙГ ТАХИДАГ БҮДҮҮЛЭГ МОНГОЛД Л ИНГЭЖ БӨХ НЭРТЭЙ ХҮМҮҮС ИНГЭЖ ХҮЧ ЭЭ АВЖ БАЙГАА ЮМ Ш ДЭЭ, ҮҮГЭЭР Л УЛСЫНХАА ХӨГЖИЛ ЧАДЛЫГ ХЭМЖЧИХ, ЯРЬДАГ БУХНУУД БАЙЛДААД
Зочин 2018-03-24 202.55.191.130
Хар, хүч+ямар ч хамаагүй аргаар олсон мөнгийг л шүтсэний гай. Боловсролтой болох, хөдөлмөрлөх гэдгээс бид арай л хол юм биш үү
зочин 2018-03-24 103.57.94.199
Хүүхэд нь ах дүү нараа дуудна гээд бүр их том бна лээ. Цагдаа нар нь ч унхиагүй. Арай л … Жирийн иргэд бол өдийд хэзээний бороохойдуулаад мушгиж гарыг нь ард нь гавлаад баривчлуулаад явсан. 1 дэхэд авий гээд бсан нь хурлаа амжиж хийх л байж. Хэлэх ч үг олдохгүй юм.
Зочин 2018-03-24 202.55.191.130
Монголд хар хүчтэй бөх, мөнгөтэй боловсролгүй хүмүүс ДААМ ш дээ. Хууль бол түй л байна,
МОНГОЛ БӨХ 2018-03-24 202.179.26.95
ИХ ОЛОН ЮМ ӨӨРЧИЛӨХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА. НЯМДОРЖ ДАНЗАН ГУАЙ НАР ИХ ЮМ ХИЙСЭН ГАВЬЯАТАЙ . ГЭХДЭЭ Л ОДОО ӨӨРЧЛӨГДӨХ ЦАГ ИРСЭН. ХАРИН ХЭНЭЭР …..
НАМСРАЙ 2018-03-24 103.240.241.32
НЯМДОРЖ ДАНЗАН 2-Г БӨХИЙН ӨРГӨӨНӨӨС ХЭН Ч САЛГАЖ ЧАДАХГҮЙ, ОДОО ДАХИАД ГАРНА, БҮР БОЛОХГҮЙ БОЛ БАТ-ЭРДЭНЭ ӨСӨХБАЯР АВАРГУУДЫГ ГАРГААД ӨӨРӨӨ ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛААР АЖИЛЛАНА, ХАРЖ Л БАЙГААРАЙ
Зочин 2018-03-24 103.57.93.53
Жудагтай хүнээр тавих хэрэгтэй. Тэр нь Нямдорж биш шүү.