3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвараа төлнө

Хуучирсан мэдээ: 2018.03.24-нд нийтлэгдсэн

3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвараа төлнө

3, 8-аар төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл татвараа төлнө

Тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөр хураах ажил ирэх тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үргэлжилнэ.

Таны автомашины улсын дугаар гурав болон наймаар төгссөн бол энэ сардаа багтаан төлөх ёстой. Тээврийн хэрэгслийн татварыг онлайнаар бүртгүүлэх боломжтой болоод байна.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR апплкейшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний https://www.smartcar.mn/ хуудсанд хандахад хангалттай болжээ. Таны банк явах цагийг хэмхэн ухаалаг үйлчилгээ иргэдэд үйлчлээд эхэлсэн байна.

Та авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаар бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлсөн бол төлбөрийн баримтаа хэвлэж, тээврийн хэрэгслийн гэрчилгээндээ хавсаргахаа мартуузай. Эсвэл өөрт ойрхон татвар хурын дурын цэгт баримтаа заавал шалгуулж, тамга даруулан баталгаажуулах юм.

Таны эзэмшиж буй автомашины улсын дугаар

  • 3,8 тоогоор төгссөн бол ГУРАВДУГААР сард
  • 4,9 тоогоор төгссөн бол ДӨРӨВДҮГЭЭР сард
  • 5,0 тоогоор төгссөн бол ТАВДУГААР сард тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж