Багшийн цалинг 1-2 сая төгрөг болгоно гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Багшийн цалинг 1-2 сая төгрөг болгоно гэв

Багшийн цалинг 1-2 сая төгрөг болгоно гэв

“Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо” Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийг байгуулсан талаараа өнөөдөр /2018.03.23/  мэдээлэл хийлээ.

Багш нарын цалингийн дээд хэмжээг хоёр  сая болгоно

в санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ

Энэ талаар ‘Эв санааны нэгдэл’ үйлдвэрчний эвлэлийн тэргүүн С.Эрдэнэ ийн ярьлаа. Тэрбээр ‘Эв санааны нэгдэл’ байгуулагдсан цаг үеэсээ эхлээд  маш олон бэрхшээлтэй асуудалтай тулгарч байсан. Бид давах арга замыг хайж бэдэрч явсаар  өнөөдрийг хүрлээ. Энэ хугацаанд өөрийн гэсэн туулсан цаг үетэй олсон ололттой үйлдвэрчний эвлэл болж чадсан байна. Үүнийг багш нар бусад байгууллагууд хүндэтгэлтэй хандаж, дэмжиж ажиллаж байгаад талархаж байна. Бид багш нарт тулгамдаад байгаа олон асуудлуудыг шийдвэрлэнэ.  Энэ ондоо багтаагаад багш нарын цалингийн доод хэмжээг нэг сая, дунджийг 1.6 сая, дээд хэмжээг хоёр  сая болгох шат дараатай арга хэмжээг авна. Үйлдвэрчний эвлэлийн төлөө олон жил ажилласан хүний хувьд итгэлтэйгээр хэлж байна” гэв.

Монголын үйлдвэрчний эвлэл намын үзэл суртлаар явдаг байсан

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Ц.Мөнхтуяа

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Ц.Мөнхтуяа “Монголын багш нар  2017 оны наймдугаар сараас эхлэн цалингаа нэмүүлье гэсэн хоёрхон үгээр нэгдсэн. Одоо найман сар өнгөрсөн байна. Энэ хугацаанд бид нар өөрсдийн чадах бүхнээ хийсэн. Төр засагт хандаж хэлэх үг, шаардлагаа хангалттай хүргүүлсэн. Гэвч бид нарын үйл ажиллагааг төдийлөн  дэмжээгүй учраас Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбоог гуравдугаар сарын 1-ны өдөр албан ёсоор байгуулсан.

Ингэхдээ “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбоотой  нэгдэж жигүүр болон хамтарч цаашид хөдөлмөрчин хүний хөдөлмөрийг жинхэнэ утгаар нь хамгаалдаг юм бэ гэдгийг харуулна. Монголын үйлдвэрчний эвлэл намын үзэл суртал, үйл ажиллагаа явдаг байсан. Үүнийг хүн бүхэн мэднэ. Тэмцлийнхээ  дундаас гарсан үнэн үйлдвэрчин юм гэдгийг та бүхэндээ хэлмээр байна. Бид нар  боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарынхаа үндсэн хөдөлмөрлөх эрхийг хамгаалахын төлөө тууштай тэмцэнэ. Багшийн цалингийн доод хэмжээг нэг сая төгрөгт хүргэхийн төлөө явна” гэв.

цагийн Нэг долларын хөлстэй багшаас ямар үр дүн хүсэх вэ?

Монголын багш нарын цалин хөлсний үнэлэмж цагийн хөлс нь нэг ам.доллар хүрэхгүй байгаа талаар доктор, профессор Д.Лувсандорж хэвлэлийн хурлын үеэр онцолж байв. Тэрбээр “ Багшийн нэг цагийн ажлын хөлс нэг долларт хүрдэггүй. Гэтэл Австрали улсад мэргэжилгүй цэвэрлэгчийн нэг цагийн хөлс 16 доллар. Мэргэжилгүй цэвэрлэгчийн хийдэг ажлын хөлс, нарийн мэргэжлийн багшийн хөлс Монгол улсад 16 дахин бага байна. Цагийн нэг долларын цалинтай багшаас ямар үр дүн хүсэх вэ’ гэлээ.

Э.Бурам 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж