Олон нийтийн анхаарлын төвд байгаа Төрийн банк, ‘Жаст’ ХХК, иргэн Э.Сүрэн нарт холбогдох шүүх хурал 2018 оны гуравдугаар сарын 23-ны өдрийн 14.00 цагт нийслэлийн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд зарлагдсан байсан. Шүүх хуралд ирсэн Э.Сүрэнгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Сарангэрэл, ‘Жаст’-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Баатарсайхан нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаснаар шүүх хурлын товыг 2018 оны дөрөвдүгээр сарын 3-ны 09.00 цаг болгож хойшлуулжээ.