Европын холбоо суурин төлөөлөгчдөө татна

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Европын холбоо суурин төлөөлөгчдөө татна

Европын холбоо суурин төлөөлөгчдөө татна

Их Британид болсон химийн хорт бодисын халдлагыг ОХУ зохион байгуулсан гэж үзэж буй Их Британитай санал нэгдсэн Европын холбооны лидерүүд  Москва дахь суурин төлөөлөгчдөө эргүүлэн татахаар болжээ.

Брюссель хотод болсон уулзалтын дараа Европын холбооны зөвлөл мэдэгдэл гаргаж, “Халдлагыг ОХУ зохион байгуулсан гэхээс өөр үнэмшилтэй тайлбар байхгүй” гэжээ.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй хэлэхдээ “Солсберигийн халдлага бол Европын эсрэг ОХУ-ын зүгээс явуулж буй түрэмгийллийн нэг хэлбэр” гэжээ.

Харин Москва Их Британид Оросын экс тагнуулчийг охинтой нь хамт хордуулсан хэрэгт ОХУ ямар ч хамаагүй гэж мэдэгдсэн.

Энэ сарын 4-нд Их Британийн Солсбери хотод мэдрэлд нөлөөлөх химийн хорт бодисын халдлагад өртсөн Оросын экс тагнуулч Сергей Скрипал болон түүний охин Юлия нар эмнэлэгт тун хүнд байдалтай байгаа юм.

Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй Солсберид болсон халдлагад ОХУ буруутайг нотлох баримт бий хэмээн мэдэгдсэн.  Халдлагад Новичок хэмээх мэдрэлд хурдан нөлөөлөх химийн хортой бодис ашигласан нь тогтоогдсон бөгөөд энэ бодисыг сүүлийн 10 жил ОХУ-д үйлдвэрлэж байгаа ажээ.

Эх сурвалж: BBC

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж