Завхан аймаг Чогжу хоттой хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Завхан аймаг Чогжу хоттой хамтран ажиллана

Завхан аймгийн Засаг дарга Я.Санжмятавын урилгаар БНСУ-ын Чонгжу хотын дэд дарга Гуаг Им Гүн, хурлын дарга Ён Чол Хэм тэргүүтэй 11 төлөөлөгч Завхан аймагт хоёр өдрийн айлчлал хийлээ. Төлөөлөгчид айлчлалын хүрээнд Завхан аймгийн Засаг дарга, удирдлагуудтай ажлын уулзалт хийж хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Түүнчлэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Зайн оношлогооны төв”, фермерийн аж ахуй, газар тарилангийн аж ахуйг үзэж Улиастай хоттой танилцлаа. Цаашид Завхан аймаг нь БНСУ-ын Чонгжу хоттой хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөдөө аж ахуй газар тариалангийн салбарт илүү хамтран ажиллахаар болжээ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж