Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн тухай уулзалт, хэлэлцүүлэг боллоо | News.MN

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн тухай уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн тухай уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн тухай уулзалт, хэлэлцүүлэг боллоо

Засгийн газрын мөрийн хөтөлбөр, Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр, НЭЗ-н хүрээнд нийслэлд хэрэгжүүлж байгаа ажлын явц үр дүнгийн талаар санал солилцох, асуудал дэвшүүлэн шийдвэрлэх зорилготой  “Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн тухай” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Нийслэл Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, ядуурлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Д.Энхтөр, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий, Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир, 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга нар, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцов.

Монгол Улсын хүн амын 33 хувийг 0-18 насны хүүхэд, гуравны нэгийг 18-35 насны залуус эзэлдэг гэсэн тоо баримт бий. Сүүлийн жилүүдэд хүн амын төрөлт нэмэгдэж, хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирэгсдийн тоо тогтвортой байгаагаас шалтгаалан нийслэл хотын хүн амын өсөлтөд ердийн өсөлтийн эзлэх хувийн жин жил ирэх тусам нэмэгдсээр байна.

Дүүрэг бүрт Залуучуудын хөгжлийн төвийг байгуулан тус бүр 3 албан хаагч нийт 27 хүний ажлын байр бий болгон цалин, үйл ажиллагааны тодорхой төсвийг шийдвэрлэсэн нь тус салбарт өмнө нь байгаагүй төсөв санхүү батлагдлаа.

Төсөв санхүүг дагаж хариуцлага, сахилга бат үргэлж дагалдаж байдгийг эрхэм төсвийн ерөнхий менежерүүд бодолцон өөрсдийн төлөвлөсөн үйл ажиллагаагаа амжилттай хэрэгжүүлэхийг ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр оролцогчдод санууллаа. Мөн хүүхдийн хамгаалал, залуучуудын хөгжил, гэр бүлийн асуудлаар 2018 онд нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөр болон нийслэлийн нийгэм эдийн засгийн зорилтод туссан үйл ажиллагааг хороо, дүүрэг, нийслэлд үр дүнтэй, амжилттай хэрэгжүүлэх ажлын үр дүн, уялдаа холбоог сайжруулах талаар санал солилцсон гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж