Трамп зөвлөхөө дахин солив | News.MN

Трамп зөвлөхөө дахин солив

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

Трамп зөвлөхөө дахин солив

Трамп зөвлөхөө дахин солив

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Х.Р. МакМастерыг огцруулж, оронд нь НҮБ дахь АНУ-ын суурин төлөөлөгч асан Жон Болтоныг томилжээ.

Трамп твиттер хуудсаар дамжуулан генерал Х.Р.МакМастерт талархал илэрхийлээд түүнийг ажлаа сайн хийсэн, бас найз хэвээрээ хэмээн бичсэн байжээ.

Жорж Бушийн засаг захиргаанд ажиллаж байсан Жон Болтон Хойд Солонгос болон Ираны талаар шийдэмгий арга хэмжээ авахыг дэмжигчдийн нэг бөгөөд ерөнхийлөгчийн шинэ томилгоо түүнд том төлөвлөгөө байгааг харуулж байна хэмээн “Fox News”-д тэрбээр ярьсан байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын Цагаан ордон дахь халаа сэлгээ ийнхүү генерал Х.Р.МакМастерыг огцруулснаар үргэлжилж байна.

Өнгөрсөн долоо хоногт Трамп Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсоныг халж, түүний оронд Тагнуулын төв агентлагийн дарга асан Майк Помпеог томилсон юм.  Түүний энэ шийдвэрийг хүмүүс твиттер дэх жиргээнээс олж мэдсэн билээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг АНУ-ын ерөнхийлөгч томилохдоо Сенатын зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг.  Жон Болтон бол өнгөрсөн 14 сарын хугацаанд Трампын Үндэсний аюулгүй байдлынт зөвлөхөөр томилогдож буй гуравдахь хүн ажээ. Жон Болтон дөрөвдүгээр сарын 9-нд ажлаа хүлээн авах юм байна.

Эх сурвалж: BBC

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хэхэ 2018-03-23 202.72.245.207

ЁСТОЙ ГОНДООМ ШИГ СОЛЬЖ БАЙХ ШИВДЭЭ

Avatar

Зочин 2018-03-23 202.21.118.6

zuvluh bol sar sardaa duusch bh ni zuv

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж