С.Баярцогтыг нэг ч иргэн уучлахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

С.Баярцогтыг нэг ч иргэн уучлахгүй гэв

С.Баярцогтыг нэг ч иргэн уучлахгүй гэв

Улсаа аврах ард түмний үндэсний холбооны Удирдах зөвлөлийн  ерөнхий зохицуулагч Б.Жагар  тэргүүтэй хүмүүс өнөөдөр /2018.03.23/ мэдээлэл хийлээ.

Тэд мэдээллийн эхэнд “Оффшор данстай гишүүдийн зургийг  албаар буруу харуулж өлгөсөн юм. Яг ийм доошоо харсан төр  засагтай учраас Монгол улс хөгжихгүй байна. Эдгээр хүмүүс бол  монголын ард түмнийг 29 жил толгой өөд нь татах боломжийг олгоогүй. Ард түмнийг өвдөг сөгдүүлж амаар нь шороо өмхүүлж, Монгол Улсын  тусгаар тогтнолыг худалдсан” гэв.

Монгол улсад удахгүй хувьсгал хийнэ

Улсаа аврах ард түмний үндэсний холбооны Удирдах зөвлөлийн  ерөнхий зохицуулагч Б.Жагар

Улсаа аврах ард түмний үндэсний холбооны Удирдах зөвлөлийн  ерөнхий зохицуулагч Б.Жагар ‘Ардчилсан нам С.Баярцогтыг намаасаа хөөлөө. Тэрний  маргааш нь С.Баярцогт өөрөө мэдээлэл хийсэн. Харин өчигдөр С.Баярцогтыг өмөөрч хоёр салбадай хэвлэлийн бага хурал хийлээ.

С.Баярцогтыг уучилна гэдэг уриалга гаргаж сүүлдээ бүр хошин шогийн хэлбэр лүү орж байна. Монгол хүнээ өөрийн орны нийгэмд боолчлох системийг бүрдүүлж өгсөн хүмүүс бол эдгээр оффшорчид. С.Баярцогт болон оффшорчдыг монголын нэг ч иргэн уучлахгүй. Өчигдрийн хурал хийсэн залуу  болох П. Амарыг би танина. Нам дамжсан намын “банзал” хийдэг л залуу. Энэ юуг харуулж байна вэ? гэхээр оффшор данстай хүмүүс мултрах гэж  нийгмийн тархийг угааж, талцуулж, байна.

Өнгөрсөн 29 жил монголын баялгийг худалдаж, биднийг боолын нийгэмд амьдруулж байгаа  гэмт хэрэгтнүүдийг цаазаар авахад ч багадна. Бид өнөөдөр нэгдэж, тэмцэх хэрэгтэй. Өнөөдөр эдгээр оффшорчдоос айх нэг настай хүүхэд ч байхгүй шүү.Тийм учраас бид  Монгол Улсад удахгүй хувьсгал хийнэ. Монгол хүн бүрийн өрийг  тэглэх болно. Бид гэдэг нь би  гэж хэлсэнгүй.Монголын ард түмэн бид өөрсдөө л үүнийг хийнэ. Тэрнээс биш хэн нэгэн албан тушаалтан намд итгээд хэрэггүй.Намын төлөө жагсах биш, өөрсдийнхөө төлөө нэгдээрэй” гэв.

Уяачдын цаана асар том авлигын асуудал, маш том бооцооны асуудал, яригддаг

 Улсаа аврах ард түмний үндэсний холбоо удирдах зөвлөлийн  гишүүн   н.Оюунцэцэг

 Улсаа аврах ард түмний үндэсний холбоо удирдах зөвлөлийн  гишүүн   н.Оюунцэцэг “Хамгийн аймшигтай нь  монгол үр хүүхдүүд, өнөөдөр амьд явах эрхгүй болсон юм байна. Хаврын  тарчиг цагт, өвлийн хүйтэнд түмний хүүхэд оффшорчид, авлигачдын зугаа цэнгэлийн золиос болдог юм байна гэдгийг бид нар нүдээрээ үзлээ.Энэ бүгдийн хариулт  “нар эрт жаргасан нарны буруу” гэж ярьж байна. Эцсийн бүлэгт энэ уяачдын цаана асар том авлигын асуудал, маш том бооцооны асуудал, яригддаг юм. Манан бүлэглэлийн олигархуудын зугаа цэнгэлд ард түмний хүүхэд эрүүл мэнд, амь  насаараа хохирох ёсгүй гэдгийг дахин хэлмээр байна” гэв.

С.Баяр, С.Баярцогт нараар туг дахих гэж байгаа бол тийм зүйл байхгүй

Улсаа аврах ард түмний үндэсний холбоо удирдах зөвлөлийн  дарга А.Эрдэнэбаяр

Улсаа аврах ард түмний үндэсний холбооны Удирдах зөвлөлийн  дарга А.Эрдэнэбаяр “Өнөөдрөөс эхлээд үнэхээр эх орныхоо төлөө,ард түмний төлөө гэсэн бүх хүмүүс нэгдээч ээ. Монгол Улсад заавал хувьсгал хийхгүй бол болохоо байсан гэдгийг ард түмэн мэдэж байгаа. Хувьсгал хийж чадсанаар бүх ард түмэн өрнөөс гарч чадна. Монголын баялгийн мөнгийг хулгайлчхаад өнөөдөр ичих ч үгүй С.Баяр, С.Баярцогт нараар Ардчилсан нам, Ардын  нам хоёр туг дахих гэж байгаа бол  тийм зүйл байхгүй. Тухайн үед тэр намыг удирдаж байсан гэрээ хийхэд оролцсон, мөнгө хувааж идсэн бүх хүн хариуцлага хүлээх ёстой шүү’ гэв.

Э.Бурам

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж