Сургагч багш нарын сургалт боллоо | News.MN

Сургагч багш нарын сургалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.08.17-нд нийтлэгдсэн

Сургагч багш нарын сургалт боллоо

Булган аймгийн байгаль орчин, аялал жуулч­лалын газраас ойн нөхөр­лөлийн үйл ажиллагааг зааварлаж зөвлөх, удирдан зохицуулах ажлын сургагч багш нарын хоёр дахь сургалтыг өнгөрсөн долоо хоногт  зохион байгууллаа. “Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулсан энэ сургалтад сумын байгаль хамгаалагч, улсын байцаагч, ойн нөхөрлөлийн гишүүд, сонирхогч иргэд зэрэг 90 хүнийг хамруулж, хоёр бүлэг болгон хичээл заасан байна. Ойн менжментийн чадавх гэж чухам юуг хэлдэг, түүнийг хэрхэн бэхжүүлж сайжруулах, ойн нөхөрлөлөөс зохион байгуулах гол ажил, хэрхэн өргөтгөж ажлын үр дүнг дээшлүүлэх талаар мэргэжлийн хүмүүс аргачилсан зөвлөмж өгсөн байна.

А.Зул

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2011-08-17 182.160.33.203

БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно

Утас 9192-5988 9913-7275

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж