Булган аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газраас ойн нөхөрлөлийн үйл ажиллагааг зааварлаж зөвлөх, удирдан зохицуулах ажлын сургагч багш нарын хоёр дахь сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа. “Хамтын оролцооны ойн менежментийн чадавхийг бэхжүүлэх” төсөлтэй хамтран зохион байгуулсан энэ сургалтад сумын байгаль хамгаалагч, улсын байцаагч, ойн нөхөрлөлийн гишүүд, сонирхогч иргэд зэрэг 90 хүнийг хамруулж, хоёр бүлэг болгон хичээл заасан байна. Ойн менжментийн чадавх гэж чухам юуг хэлдэг, түүнийг хэрхэн бэхжүүлж сайжруулах, ойн нөхөрлөлөөс зохион байгуулах гол ажил, хэрхэн өргөтгөж ажлын үр дүнг дээшлүүлэх талаар мэргэжлийн хүмүүс аргачилсан зөвлөмж өгсөн байна.
А.Зул