АНУ Саудын Арабд зэвсэг нийлүүлнэ | News.MN

АНУ Саудын Арабд зэвсэг нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

АНУ Саудын Арабд зэвсэг нийлүүлнэ

АНУ Саудын Арабд зэвсэг нийлүүлнэ

АНУ Саудын Араб улсад 670 сая ам.долларын өөрөө явагч пуужингийн систем бүхий олон  тэрбум ам.долларын зэвсэг худалдах гэнэ. Саудын Араб, Йемений хоорондох зөрчил, сөргөлдөөний улмаас 10,000 гаруй энгийн номхон иргэн амиа алдсан юм.

АНУ-д айлчилж буй Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман Аль Сауд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа олон тэрбум ам.долларын зэвсэг худалдан авах гэрээ байгуулах санал тавьжээ.

АНУ-ын Төрийн Департаментаас мэдэгдсэнээр Саудын Араб өчигдөр (2018.03.22) 6,500 гаруй  TOW 2B загварын танк эсэргүүцэгч пуужин худалдаж авахаас гадна тэрэгний засвар үйлчилгээ, болон цэргийн техник хэрэгслийн эд анги авах санал тавьсан гэнэ.

АНУ Саудын Араб Улсад зэвсэг нийлүүлэгч орнуудын нэг юм. 2017 оны тавдугаар сард Дональд Трамп Саудын Араб Улсад айлчлахдаа 350 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том гэрээ байсан юм.

Саудын Араб болон Йемений босогчдын хоорондох тэмцлийн дүнд олон арван мянган энгийн иргэн амиа алдаж, Ойрх Дорнодын хамгийн буурай Йемен Улсын иргэдийг өлсгөлөнгийн ирмэгт аваачаад байгаа билээ. Саудын Арабын толгойлсон эвсэл 2015 онд төрийн эргэлтээр албан тушаалаасаа огцорсон Йемений лидерийг буцаан суудалд нь тавихын тулд босогчдын хяналтад байгаа нутгийг бөмбөгдөж эхэлсэн билээ. НҮБ Йеменд хүмүүнлэгийн хямрал нүүрлэснийг мэдэгдэж сөргөлдөгч талуудаас гал зогсоохыг уриалж байгаа юм.

Эх сурвалж: Russia Today

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-03-23 150.129.142.100

энд байгаа бөө с баа саа цэвэрлэж чадахгүй байж нөгөө бөөрөнд байгаа улсын чоныг намнах гээд яахав.

Avatar

Зочин 2018-03-23 122.201.31.132

Оросууд з****г зарах гээд чадлаараа хөөцөлдөөд сайн борлогдодгүй юм бн лээ. Хийж чадаж байгаа нь зарна ш дээ. АНУ-г буруутгах арга алга. Чадаж байгаа юманд арга алга гэдэг биз дээ үхэрүүд та нар.

Avatar

Ovgon 2018-03-23 66.181.191.127

ХӨӨРХИЙ МУУ ОРОС ДҮҮ НАРЫГ ХАА ЯВСАН ГАЗАР НЬ ХӨӨЖ ТУУХ ЮМАА МАЛ ШИГ ӨРӨВДӨЛТЭЙ ЮМАА

Avatar

Зочин 2018-03-23 202.131.236.170

Саудын араб Исламын улс бүлэглэлийг дэмжиж, з****г нийлүүлж байсан, одоо АНУ зэвсгээр хангаад энэ Сирийн ард түмэн амар түвшин амьдрахгүй юм байна дөө. Тэгээд бас Оросыг буруутгана.

Avatar

Зочин 2018-03-23 202.131.225.197

Нөгөө Сирийн босогчид нь Оросуудад бөмбөгдүүлээд дуусчих гээд сандарч байгаам байна даа

Avatar

Зочин 2018-03-23 103.57.92.105

zebsegee zarj mongo oldog dain hiij ashig oldog l uls sh dee amerik.

Avatar

Зочин 2018-03-23 202.131.236.170

АНУ ийм л байгаа юм даа. Нөгөө хүний эрх хаана байна. Улс орныг бусниулж байгаад зэвсгийн наймаа хийж, эдийн засгаа тэжээдэг улс. Саудын араб, Йемений дайн мөн л АНУ-аас гаралтай. Улс орон байлдаж байвал АНУ-д ашигтай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж