АНУ Саудын Арабд зэвсэг нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

АНУ Саудын Арабд зэвсэг нийлүүлнэ

АНУ Саудын Арабд зэвсэг нийлүүлнэ

АНУ Саудын Араб улсад 670 сая ам.долларын өөрөө явагч пуужингийн систем бүхий олон  тэрбум ам.долларын зэвсэг худалдах гэнэ. Саудын Араб, Йемений хоорондох зөрчил, сөргөлдөөний улмаас 10,000 гаруй энгийн номхон иргэн амиа алдсан юм.

АНУ-д айлчилж буй Саудын Арабын хунтайж Мухаммед бин Салман Аль Сауд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахдаа олон тэрбум ам.долларын зэвсэг худалдан авах гэрээ байгуулах санал тавьжээ.

АНУ-ын Төрийн Департаментаас мэдэгдсэнээр Саудын Араб өчигдөр (2018.03.22) 6,500 гаруй  TOW 2B загварын танк эсэргүүцэгч пуужин худалдаж авахаас гадна тэрэгний засвар үйлчилгээ, болон цэргийн техник хэрэгслийн эд анги авах санал тавьсан гэнэ.

АНУ Саудын Араб Улсад зэвсэг нийлүүлэгч орнуудын нэг юм. 2017 оны тавдугаар сард Дональд Трамп Саудын Араб Улсад айлчлахдаа 350 тэрбум ам.долларын зэвсэг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурсан нь АНУ-ын түүхэн дэх хамгийн том гэрээ байсан юм.

Саудын Араб болон Йемений босогчдын хоорондох тэмцлийн дүнд олон арван мянган энгийн иргэн амиа алдаж, Ойрх Дорнодын хамгийн буурай Йемен Улсын иргэдийг өлсгөлөнгийн ирмэгт аваачаад байгаа билээ. Саудын Арабын толгойлсон эвсэл 2015 онд төрийн эргэлтээр албан тушаалаасаа огцорсон Йемений лидерийг буцаан суудалд нь тавихын тулд босогчдын хяналтад байгаа нутгийг бөмбөгдөж эхэлсэн билээ. НҮБ Йеменд хүмүүнлэгийн хямрал нүүрлэснийг мэдэгдэж сөргөлдөгч талуудаас гал зогсоохыг уриалж байгаа юм.

Эх сурвалж: Russia Today

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж