БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны Эрээн хоттой 2018 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны Эрээн хоттой 2018 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

БНХАУ-ЫН ӨМӨЗО-ны Эрээн хоттой 2018 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хоттой 2018 онд хамтран ажиллах санамж бичиг байгуулах зорилгоор УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, аймгийн ИТХ-ын дарга С.Түмэнбаяр аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин болон албаны 20 гаруй төлөөлөгчид Эрээн хотод 2018 оны 03-р сарын 21,22-ны өдрүүдэд албан айлчлал хийлээ.

Хамтын ажиллагааны хүрээнд Эрээн хотын хөрөнгө оруулалтаар 2017 онд Сайншанд суманд “Алтанговь худалдааны төв”-ийн өмнөх талбайн засвар, аймгийн төвийн зам дагуух 165 хос гэрэлтүүлэг, аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн хүлээлгийн танхимын засвар, Саранхөхөө театрт гэрэлтүүлгийн дэмжлэг болон 11 иргэнд нүдний болор суулгах мэс заслыг үнэ төлбөргүй хийсэн юм.

 2018 он уул уурхай болон хөдөө аж ахуйн болон амьд бог мал, мах махан бүтээгдэхүүний экспорт, импортыг нэмэгдүүлэн, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэн, хоёр орны хөрш зэргэлдээ бүс нутгийн хамтын хөгжлийг дэмжих, Монгол, Хятадын хил дамнасан Замын-Үүдийн чөлөөт бүс, хил дамнасан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хоорондын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг хөгжүүлж, уялдаа холбоотой хөгжих, Замын-Үүд сумын гэрэлтүүлэг, төв талбайг шинэчлэн засварлаж, ногоон байгууламжийг нэмэгдүүлэн, аймгийн төвд хөл бөмбөг спорт тоглоомын талбайг бий болгох юм.

 Соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтран ажиллах, оюутны тэтгэлэгт хөтөлбөр хэрэгжүүлэх, Дорноговь аймаг болоод Эрээн хотын хүүхэд залуучуудын дунд спортын нөхөрсөг тэмцээнүүдийг уламжлал болгон зохион байгуулах, Монгол, Хятад эм эмнэл зүйг хамтран хөгжүүлж, уламжлалт анагаах ухааны чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, сургах, туршлага судлуулах, өмнө жилд хийгдсэн болор суулгах хагалгааны үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийнэ.

 Мөн хил дамнасан болон бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааг сайжруулах, хоёр тал хамтран ухуулга сурталчилгаа хийх, аялал жуулчлалын маршрут гаргаж, ард иргэдийн шууд харилцааг дэмжих, хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн төлөөллүүдийг тодорхой давтамжтай аялуулж байх, хамтран ажиллахаар гэрээнд тусгаад байна.

Эх сурвалж: ДОРНОГОВЬ АЙМАГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж