НӨАТ-ын буцаалт аваагүй 18000 иргэн байна | News.MN

НӨАТ-ын буцаалт аваагүй 18000 иргэн байна

Хуучирсан мэдээ: 2018.03.23-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаалт аваагүй 18000 иргэн байна

НӨАТ-ын буцаалт аваагүй 18000 иргэн байна

Татварын ерөнхий газрын удирдах ажилтны зөвлөгөөн өнөөдөр /2018.03.23/ Улаанбаатарт болж байна. Татварын эрх зүйн шинэчлэл хийх болсон тул татварын байгууллагуудын удирдлагуудад мэдээлэл өгөх, 2018 онд татварын салбарт хийж, хэрэгжүүлэх ажлаа танилцуулж буй юм. 

Зөвлөгөөний үеэр Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулга хийлээ. Засгийн газраас хаврын чуулганд Татварын тухай багц хуулийг өргөн барих юм байна. Татварын багц хуулийн тухайд Татварын ерөнхий хууль, Хувь хүний орлогын албан татварын хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хууль, Нэмүү өртгийн албан татварын хуулиудад өөрчлөлт орно. Үүнээс гадна багц хуулийн хүрээнд дагалдах 20 хуульд өөрчлөлт орно. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд татварын байгууллагын ажилтны цалин хөлс, урамшуулал болон нийгмийн амьжиргааг шийдэх асуудал тусчээ. 

Татварын ерөнхий газраас НӨАТ-ын системийг хэрэгжүүлж эхлээд багагүй хугацаа өнгөрч буй. Энэ систем нь татварын албаны хамгийн чухал, ач холбогдол бүхий систем болсон. Тиймээс энэ системийг цаашид илүү боловсронгуй болгох, иргэдийг мэдээлэлтэй болгоход онцгой анхаарч байгаа юм байна.

2017 оны байдлаар Е баримтаа бүртгүүлсэн иргэдийн тоо 2016 онтой харьцуулахад 41,9 хувиар нэмэгджээ. НӨАТ-ын буцаан олголт 120 хувиар өссөн байна. 2016 онд НӨАТ-ын буцаан олголтод 35 тэрбум төгрөг олгосон бол 2017 онд нийт 80 орчим тэрбум төгрөг буцаан олгожээ. НӨАТ-ын татварын орлого нь 31,5 хувиар өссөн байна. Тиймээс НӨАТ-ын хуулийн хэрэгжилт маш сайн байгаа гэж үзжээ.

2017 онд нийт 272,3 сая Е баримт хэвлэгдсэн байна. Харин баталгаажилтын хувьд 55 орчим хувьтай байгаа. Баталгаажилт бага байгаа нь иргэд НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхдээ алдаа гаргах, идэвхгүй байх зэрэг мэдээлэл дутмагаас үүдсэн алдаа гарч байна гэж үзжээ.    

Татварын ерөнхий газрын Татвар төлөлттэй харилцах газрын дарга Д.Цогзолмаа:

-НӨАТ-ын хуулийн хэрэгжилт дан ганц татварын алба хийх ажил биш. Аж ахуй нэгжийг зөвшөөрөл, тусгай зөвшөөрөл авахад нь заавал төлбөрийн баримт олгож өгөх ёстой гэсэн шаардлагыг холбогдох албаныхан хийх хэрэгтэй байгаа юм. Аж ахуй нэгжүүд бүх төрийн байгууллагуудаас ямар нэг байдлаар зөвшөөрөл, үйлчилгээ эрхлэх эрх авч байгаа учраас төрийн байгууллагууд түүгээр нь дамжуулан НӨАТ-ын баримт заавал олгоно гэдэг шаардлагыг давхар тавих шаардлагатай байна. Мөн аж ахуй нэгжийн хувьд 100 хувь НӨАТ системд бүртгэгдсэн байгаа. Тиймээс иргэд НӨАТ-ын баримтаа нэхэж авдаг, баримтаа бүртгүүлдэг, өөрийн мэдээллээ шалгадаг байхад энэ системийн үйл ажиллагаа цаашид илүү сайн болох юм.

 НӨАТ-ын урамшууллын буцаан олголт аваагүй иргэд мэдээллээ нягтлах шаардлагатай

Татварын ерөнхий газар нийт 170 гаруй мянган аж ахуй нэгж бүртгэлтэй байдаг юм байна. Үүний 60-70 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Мөн 2017 оны НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоо аваагүй 18140 хүн байна. Иргэдийн зүгээс овог нэрээ латин үсгээр бичээгүй, хэрэглэгчийн нэр, данс нь зөрүүтэй, мэдээллээ оруулаагүй, зөвхөн утасны дугаараа бүртгүүлсэн зэрэг зөрчлүүд илэрчээ.

Түүнээс гадна аж ахуй нэгж илгээгээгүй гэсэн мэдээллийн улмаас бүртгэлд орж чадахгүй тохиолдол байдаг. Хуулийн дагуу тухай аж ахуй нэгж 72 цагийн дотор Е баримтаа бүртгүүлэх ёстой. Аж ахуй нэгж нь Е баримтаа бүртгүүлэхээс өмнө иргэн бүртгүүлсэн бол ААН илгээгээгүй гэсэн мэдээлэл ирдэг юм байна. Өмнө нь ААН илгээгээгүй баримтыг шууд хасдаг байсан бол энэ жилээс ААН илгээгээгүй баримтыг тухайн аж ахуй нэгж илгээсний дараа, иргэний баримттай нэгтгэн автоматаар бүртгэх систем ажиллаж эхэлсэн байна. Тиймээс тухайн аж ахуй нэгж 72 цагийн дотор бүртгүүлэхгүй бол Е баримт хасагдана. Харин 72 цагтаа багтааж бүртгүүлбэл, автоматаар баримт бүртгэгдээд явах аж.

Ш.ЧИМЭГ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-03-23 202.179.30.194

баримтаа илгээгүй аж ахуй нэгжид яаж хариуцлага тооцох вэ, иргэн бүртгүүлчихээд байхад аж ахуй нэгж 72 цагийн дотор илгээхгүй бол хасагдана гэдэг чинь юу гэсэн үг вэ, худалдан авалт хийж НӨАТ төлсөн иргэн тэгээд хохирох юмуу

Avatar

лхам.......... 2018-03-23 66.181.189.155

аан илгээгүй бол иргэний баримт илгээсэн ч бүртгэгдэлгүй өнгөрч буцаалт авах эрхгүй болох уу?ибаримт өгдөггүй аан д татварын хөнгөлөлт эдлүүлэхгүй гэсэн заалтыг татварын шинэ хуулинд оруулах хэрэгтэй.

Avatar

Od 2018-03-23 182.160.32.202

Harin ch latinaar bichvel buruutah bishuu?! Kpileer bichih estoi shuu dee. !

Avatar

2018-03-23 150.129.142.100

нэрээ зөв бичиж үзээгүй зарим хүмүүс яаж латин үсгээр зөв бичиж чадах бэ.

Avatar

Зочин 2018-03-23 103.229.120.48

кириллээр бөглөөчээ регистрийн дугаар ямар үсэг тоо бна адилхан бичих ёстой

Avatar

1 2018-03-23 202.21.100.70

yu we owog neree latin vsgeer bvrtgvvleh yostoi baidag yumuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж