Авлигатай тэмцэх газраас УИХ-ын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг шалгаж эхэлсэн тухай “Өнөөдөр” сонин өнөөдрийн дугаартаа мэдээлжээ. Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй хэмээн буруутгаж буй аж.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэхдээ Сангийн сайдаар Ч.Хүрэлбаатар гишүүнийг томилуулахаар нэр дэвшүүлэхэд бүлгийнх нь нэр бүхий гишүүний зүгээс ах нарынх нь нэр дээр бүртгэлтэй Хотгор шанагийн нүүрсний ордтой холбоотой асуудлыг хөндөн тавьж байсан юм.
Эх сурвалжид дурдсанаар Хотгор шанагийн бүлэг орд нь стратегийн ордод хамаарах ёстой байсан ч эрх бүхий албан тушаалтнууд түүнийг стратегийн ордод оруулалгүй авч үлдсэн гэжээ.
Г.ХОРОЛ